Ирланд эр Конор Макгрегорыг Хабиб Нурмагомедов буулган авлаа
2018/10/07
UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнөөдөр Лас-Вегаст болж өнгөрлөө. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг тулаан Хабиб Нурмагомедов ялалтаар төгссөн ч тэрээр дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн нь багагүй шуугиан тариад байна.
Тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр тэд юу гэж хэлж байсныг эргэн санъя:
Хабиб: “Конор сайн тулаанч болохоор би болгоомжтой байх болно. Тэр бокс сайн тоглодог. Гэхдээ би барилдаандаа түүнээс илүү, бяраар ч давуу. Ер нь намайг зогсоохын тулд алах л хэрэгтэй. Тэрнээс нааш би зогсохгүй шүү, Конор. Түүнийг босч чадахгүй болтол нь балбах төлөвлөгөөтэй. Би цаг дуусахаас өмнө нам цохичих биз. Ямартай ч түүнийг ялахдаа л ялна. Тэр Диаст ялагдсан бас Мейветерт ялагдсан. Одоо надад ялагдана” гэжээ.
Харин Конор: “Хүлээж чадалгүй хулчийгаад гараад явчихсан уу? Хабиб маш олон сул талтай. Тэр Дагестаных болохоор зөвхөн барилдаж л чаддаг. Тэр багадаа баавгайтай ноцолдож өссөн байж болно. Тэр сайн бөх. Үнэхээр сайн. Гэхдээ тулаан бол бөхийн барилдаан биш. Би түүнийг дөнгөх болно. Тэр баавгайтай ноцолдож үзсэн ч ирланд гориллтой бол тэмцэлдэж чадах ч үгүй” хэмээн Конор Макгрегор өгүүлж байжээ.
Зочин · 2018/10/07
harin irland tsaraitai shees bolgoniig garaad nam tsohih bsiin lalriin hamgaalagch ntr n gai bolood bsan huniig doromjloh bas hyazgaartai shuu gdgiig haruullaada
z · 2018/10/07
uls undestneer n doromjilbol hen ch bsan tesehgui l de, bi ch gesen yalgaagui l bh bsan bh, harin chi archaagui gulug tsarailaad yavah biz
Зочин · 2018/10/07
Шал новшийн заваан юм узлээ