Хүн худалдаалсан этгээдүүдэд оноосон ялыг хөнгөдсөн гэлээ
2018/10/09
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Шүүхээс тэднийг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүүхдийг улсын хил давуулах гэмт Хэрэг үйлдсэн гэм буруутайд тoоцож, ял оноосон байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жил зургаан сар, шүүгдэгч Э.Оюундарийн 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тус бүрт оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин хохирогчид болон тэдний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөнДавж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгджээ. Учир нь, бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүүхдийг хил давуулан бусдад худалдах санаа зорилго агуулж байсан гэх ноцтой үйлдэлд оноосон ял нь хөнгөдсөн гэж үзсэн байна.
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сони
Хуульч биш иргэн · 2018/10/09
ХҮНИИ НАЙМАА ХҮЧИН ХАР ТАМХИНД ӨРШӨӨЛ ҮГҮЙ. НАСААР НЬ ХОРИХ ЭСВЭЛ ЦААЗ БАЙХ ЁСТОЙ НЭГ ШҮҮГЧИИН ХҮҮХДИИГ ЗАРЧИХЛАА ГЭЖ БОДВОЛ ТЭД ЯМАР РЕАКЦИ ҮЗҮҮЛЭХ БОЛ ШҮҮГЧ НАР АА! ШҮҮГЧ ХУУЛЬ ХҮЧНИИХЭН ТА НАР ИРГЭН ХҮН ГЭДЭГ ӨНЦГӨӨС ХАРДАА МИНИИХЭН НЭГЭНД НАД ДЭЭР ГЭЖ БОД ЭНЭ ХҮНИИ ЁСНЫ ЁС ЗҮЙ ЭТИК ЖИРИИН ДЭГЛЭМ БИШ ЧАНГАД БАЙХ ЁСТОЙ ШҮҮ БИД ХАТУУ ХАХИРДАА БИШ ХҮН ГЭДЭГ ХҮНИИ ҮЗЭН ЯДАЛТ БИД ХҮҮХЭД ЭЭ ТАЙВАН САЛХИЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ БУХИМДАЖ БАЙНА
Зочин · 2018/10/09
Арай хөгийн шийтгэл б.сан юм.Тэр шийтгэл оноосон шүүгч нарыг шалгах хэрэгтэй шүү.