Нэгэн цагт Америкийн хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг байсан Лони Уиллисоныг Лос-Анжелесийн гудамжинд унтаж байхад нь телевизийн сэтгүүлчид таньснаар түүний талаархи мэдээлэл олон нийтэд ил болсон билээ. 

35 настай Лони Уиллисон өмнө нь фитнес моделиор ажиллаж “Baywatch” киноны од Жереми Жексонтой гэрлэж, хэдэн зуун мянган долларн үнэтэй хувцас хэрэглэл, хамгийн үнэтэй машиныг хэрэглэн гоёмсог үдэшлэг, нэр хүнд бүхий улаан хивснийй ёслол зэрэгт уригдаж явсан цаг саяхан. Гэвч түүний ийнхүү гудамжинд амьдарч буй шалтгаан нь хуучин нөхөр Жереми Жексон гэнэ. 

Хосууд олон жил үерхсний дараа 2012 онд гэрлэжээ. Гэвч “Baywatch” киноны од Жереми бүсгүйг зодож дарамтлах асуудал цөөнгүй гарах болсон байна. Улмаар 2014 онд Лониг алах гэж оролдсны дараа тэд салцгаажээ. Үүний дараа Лони сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд хүнд асуудалд орсон байна. Байрнаасаа хөөгдөж ажлаа алдсан тэрээр гоо сайханчаар ажилд орох гэж хичээсэн ч ажлаасаа халагдсан тэрээр архинд орж, хар тамхи хэрэглэх болжээ. 

Амьдралаа өөрчлөх хүчгүй болсон Лони гудамжны амьдралыг сонгоод хоёр жил болж байгаа бол түүний хуучин нөхөр Жереми хүн алах гэж оролдсон хэргээр 2017 шоронд орсон боловч 2018 онд суллагдсан байна. Одоо тэрээр фитнессийн багш хийхийн зэрэгцээ сошиал хаягаа нилээд идэвхитэй хөтөлдөг нэгэн гэнэ. 

Гоо сайхан төрхөө алдаж, жижиг тэргэнцэнрт эд хогшлоо хураасан Лонигийн тухай мэдээлэл цахим орчинд тарсны дараа түүний найз Кристэн Лониг олж уулзан хуучин амьдралд эргэн оруулах гэж хичээсэн ч түүнийг хүчилж дийлээгүй байна.

Лони энэ амьдралдаа үлдэхийг хүссэн тухай Кристэн дурсаад тэрээр "Би түүнийг хараад үнэхээр цочирдсон. Түүнтэй ярилцахад миний таньдаг Лони биш юм шиг санагдсан. Түүнийг усанд оруулж, зочид буудалд байрлахыг санал болгосон ч Лони татгалзаж сүүлийн нэг жилийн хугацаанд усанд ороогүй. Энэ нь ч өөрийг нь бусдад хүчирхийлүүлэхгүй байхад тусалдаг" гэж ярьсныг нь онцолжээ. Гэсэн хэдий ч түүний найзууд Лониг ингээд үлдээхгүй эмчилгээнд явуулж хуучин амьдралд нь оруулна гэжээ. 

www.Seen.mn