Интернетээр танилцаж харамсалтайгаар амиа алдсан 12 тохиодол
2018/10/10
Интернет гэдэг өнөөдөр хэн хүний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа билээ.
Интернетйин сүлжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авахаас эхлээд найз нөхөд тэр бүү хэл насан туршийн ханиа олдог болсон цаг. Харамсалтай нь интернетээр танилцсны улмаас гэмт хэргийн золиос болох, тэр бүү хэл амиа алдах явдал ч цөөнгүй гарах болжээ. Интернетээр найз, хань болох хүнээ олж танилцаад үүнийхээ төлөө амиа алдсан аймшигт 12 жишээг хүргэе.
- Гурван хүүхдийн ээж
Америкийн Сиэтл хотын иргэн гурван хүүхдийн ээж 40 настай Ингрид Лайн 2016 оны дөрөвдүгээр сард сураггүй алга болж. Тэрээр нэг сарын өмнөөс Жон Чарлтон гэдэг эрэгтэйтэй онлайнаар танилцаад уулздаг болжээ. Гэтэл Чарлтоны гэрийн ойролцоох хогийн савнаас эмэгтэй хүний цогцос, гэрийн нь ваннаас цусны мөр олдож. Чарлтон эмэгтэйг бейсболын цохиураар цохиж алаад хаясан нь тэр. ОДоо Чарлтоныг америкийн зургаан мужид эрэн сурвалжилж байна.
- Ханиа оллоо гэтэл…
Дөрвөн хүүхдийн ээж 39 настай Шэрон Уинтерс өөрийн хайраа олох гэж хичээж. 2014 онд тэрээр хайртайгаа интернетээр танилцаж Кевин Хоук гэгчтэй уулзах болсон байна. Улмаар Британийн Ливерпульд Кевин Хоук руу нүүж ирсэн байна. Харамсалтай нь Хоук түүнийг байнга мөрдөж, заримдаа зоддог байсан гэж Шэроны ах ярьжээ. Нэг удаа Шэрон түүнийг бүхэл өдөржингөө архи дарс уугаад байна гэж зэмлэснийх нь төлөө бүсгүйг 90 орчим хутгалж амийг нь бүрэлгэжээ.
10.Анхны уулзалт аймшигтай үхлээр төгсчээ
2010 оны дөрөвдүгээр сард Тори Пеннингтоны хөвгүүд ээжийгээ Техас дахь гэртээ түрүүлгээ хараад үхсэн байхыг олжээ. 32 настай эмэгтэйтэй интернетээр танилцсан Дастин Кендрик гэгч нь боож алсан нь мөрдөн шалгалтаар илэрсэн байна. Тэр нэг баасан гарагт Тори эчнээ танилцсан хүнээ гэртээ урьсан ч анхны уулзалт нь ийм эмгэнэлтэй төгсөнө гэж яахин мэдэх билээ.
- Крейгслистээр хайсан хайр
Крейгслистээр хайж олсон нэг уулзалт аллагаар төгссөн нь энэ. 20 настай африк гаралтай эмэгтэй өөрийнхөө анкетийг энд байршуулж хайртаа эрж байна гэжээ. 57 настай эрэгтэй бас хайртаа эрж байна гэж түүнд хандсан байна. Харин гэмт хэрэгтэн Бриа Блэкмон бүсгүй түүнийг алаад ул мөрөө баллахын тулд байшинг нь шатаасан байна.
- Фейсбүүкээс зугтаасан гэмт хэрэгтэн
Жорж Эпллтон гэгч интернетээр танилцсан Клейр Вуд бүсгүйг 2009 онд алаад британийн Манчестер дэх гэрт нь цогцосыг нь шатаагаад зугтааж. Цагдаагийнхны “араатан” гэдэг энэ гэмт хэрэгтэн интернетэд өөр нэрээр орж танилцах зар өгдөг байж. Ийм ч болохоор цагдаагийнхан эмэгтэйчүүдэд хандаж “Фейсбүүкээс зугтаадаг гэмт хэрэгтэн” гэсэн анхааруулга гаргаж байсан гэнэ. Харамсалтай нь Клейр бүсгүй үүнийг анзааралгүй золиос болсон нь энэ. Эпллтоныг 2009 оны хоёрдугар сард хаягдсан байшинд дүүжлүүлсэн байхыг нь олжээ.
- Хүүхдийг нь гэртээ нуугдаж байхад ээжийг нь алжээ
Дөрвөн настай хүүтэй, ганц бие Шэрон Сирменс гэдэг австрали эмэгтэй интернетээр Жейсон Жон Динсли гэгчтэй танилцаж. Бүсгүй түүнийг олон удаа шийтгүүлж байсан, ялангуяа хүчингийн хэргээр 6,5 жилээр хоригдсоныг нь мэдээгүй байна. Суллагдаад найман сар болсон тэр Сирменстэй учирсан нь тэр. 2013 оны дөрөвдүгээр сард Жейсон шөнө дундуур бүсгүйг бейсболын цохиураар балбаж амийг нь егүүтгэхэд айсан хүү нуугдаж амьд гарчээ.
- Шинэ амьдрал эрсэн бэлэвсэн бүсгүй
Австралийн 60 орчим настай Жетт Жейкобс интернетээр Ороуо Омоко гэдэг нигер эртэй танилцсан нь өөрөөс нь 40 насаар залуу байж. Жейкобс хатагтай Омокод байнга мөнгө явуулж харж үзэж байгаад 2013 оны сүүлчээр шинэ амьдрал зохиохоор Өмнөд Африк явахаар шийджээ. Хэдэн долоо хоногийн дараа түүнийг амь алдсан байхыг нь олсон байна. Бүх мөнгө, үнэт эдлэлийг нь Омоко аваад Нигер лүү зугтсан байж:
- Интернетэд худал бичдэг
Нью-Йоркийн 46 настай Монтгомери өөрийгөө далайчин, Иракаас эргэж ирээд байгаа ганц бие гэж интернетээр баруун Виржинигийн 40 настай эмэгтэйд бичдэг байж. Эмэгтэй интернетэд өөрийнхөө зургийг охиныхоо зурагтай тавьсан байжээ. Гэтэл Монтгомерийн эхнэр үүнийг мэдээд хамаг үнэнийг нөхрийнхөө найз бүсгүйд бичиж орхиж. Тэгэхээр баруун Виржинигийн бүсгүй Монтгомерийн хамт ажилладаг Брайан Баррет гэгчтэй уулздаг болсон байна. Эцсийн эцэст үүнийг мэдсэн Монтгомер найзыгаа буудаж амийг нь хөнөөжээ.
- Анхны уулзалтаар эмэгтэйг амьдаар нь оршуулсан нь
Францын 25 настай бүсгүй Мина Эль Хурай интернетээр марокко гаралтай сайхан залуутай танилцаж. Эчнээгээр хэдэн сар харилцсаныхаа дараа тэрээр найзтайгаа уулзахаар Марокко руу нисч очсон байна. Таван одтой буудалд байр аваад хайртай залуугаа тэсч ядан хүлээж байсан ч харамсалтай нь анхны уулзалт эмгэнэлтэй төгсч эмэгтэй чихрийн шижингийн улмаас ухаан алдаж комд оржээ. Нэр нь үл мэдэгдэх залуу түүнийг үхчихлээ хэмээн бодож амьдаар нь булсан байна.
3.Кинон дээр эмгэнэлтэй уулзалт
Лавар Уотсон гэдэг залуу 2011 онд Эшли Левелль гэгч бүсгүйтэй интернетээр танилцаад хамтдаа кино үзэхээр явжээ. Кино тараад тэд Левеллийн машинд суух үед бүсгүйн хамсаатан Стив Рупнерин залуугийн араас буудаж амийг нь хөнөөгөөд зээлийн картыг нь авч шатахуун авсан байна. Левелль өөрийгөө буруугүй гэж зүтгэсэн ч хоёулаа хорих ял сонссон байна.
- Эмгэнэлтэй төгссөн түүх
Никки Макфэттер гэгч бүсгүй Умард Каролинагаас интернетээр танилцсан Теодор Мэннингтэй уулзаж хайраа илчлэхээр Өмнөд Каролинад иржээ. Меннингийн хэлснээр бол бүсгүй гар буу олоод түүн рүү чиглүүлж заналхийлэхэд нь тэрээр бууг нь булааж авахаар оролдож байхад буу дуугарч МакФэттэр газар дээрээ үхсэн гэнэ. Сандралд орсон Мэннинг хуучин найз бүсгүй Кендре Гудменийгээ дуудаж цогцосыг машинд нь хийгээд шатаасан байна. Мэдээлэлд дурдсанаар бол цогцосыг шатаж байхад тэд секс хийж байжээ.
- Интернет гэдэг хуурамч зүйл
Энэ түүх аллагаар төгсөөгүй ч зэрлэг хүчирхийлэл, эмэгтэйг балмадаар зодсноор төгссөн. 26 настай Питер Рамзи бол британийн танилцах зарын идэвхтэй хэрэглэгч болохоор нэг бүсгүйтэй интернетээр танилцсаны дараа уулзахаар болзсон байна. Улмаар таксигаар явж бүсгүйн гэрт очоод үнсэлцэж байснаа Рамзи хүүхнийг зэрлэгээр хүчирхийлээд үүндээ ч сэтгэл ханасангүй хняалтаа алдаж балмадаар зодсон байна. Маргааш нь утасдаж хүүхнээс уучлал гуйсан ч энэ нь хууль ёсны шийтгэл хүлээхээс хэлтрүүлж чадсангүй.