Улаан сарнайн сүүдэр буюу Хонгорын Хаянхярваа
2018/10/11
Валютын ханш ахиж өсөхгүй байх нөхцөл бүрдсэн хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдэв. Бүдүүн бүлгийн даргын үг үнэнд ойр жинтэй байж таарна. Гэвч чихнээс хол, бодит байдлаас хөндий сонсогдоод ер горьгүй. Хэлж байгаа хүндээ байна уу, өгүүлж байгаа өгүүлбэртээ юу гэдгийг хэлэхэд бэрх юм.
Магадгүй хэлж байгаа хүнийх нь үг, үйлдлийн зөрүүнээс болсон байж мэдэх талтай. Бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүдийг хариуцлагажуулах тал дээр нухацтай ярьж, хуулийн төсөл хүртэл санаачилсан. Тийн атлаа байнгын хорооны хуралдааны үеэр нөхдийнхөө өмнөөс кноп дарж, хуруугаа “худалдах” нь бий. Ганц жишээ татахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр Д.Хаянхярваа гишүүн өөрийнхөөсөө гадна баруун, зүүн талынхаа хоёр хүний кнопыг дарж санал хураалгана билээ. Өөрийн энэ үйлдэлдээ гэмшиж, гишүүдийг хариуцлагажуулахаар шийдсэн байхыг үгүйсгэхгүй.
Эрх баригч намын бүлгийн дарга гэдэг том албан тушаал. Тиймдээ ч Д.Хаянхярвааг энэ суудалд яригдаж эхлэхэд намынхан нь мэл гайхаж, цэл хөхөрч байсан гэлцдэг. Ямартаа Д.Хаянхярвааг тухайн үеийн намын дарга М.Энхболдын өлмийд мөргөж, адис авсан юм биш гэж журмын нөхөд нь алиалах вэ дээ. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын баруун мөрнөөс Ч.Санжаадамба, Э.Оюунболд зэрэг бөхчүүд адис авснаар аварга, арслан цолонд хүрсэнтэй зүйрлэж хошигносон нь тэр гэх юм билээ.
Завханаас гаралтай тэрбээр Дархан-Уул аймгийн уугуул болтлоо, тэр бүү хэл, тэндэхийн шах мэт өргөмжлөгдтлөө амьдарч, ажилласан нэгэн. Төрсөн нутагтаа тийм ч сайн нэртэй байгаагүйг нь хамт сурсан нөхөд нь хэлдэг. Тэрбээр сургуульд байхдаа муу сурч, улирч байсан тул энэ том намын бүлгийн даргаар ажиллаж чадах уу хэмээн ангийн анд нь ил захидал хүртэл хаяглаж байлаа. Тэрхүү захидалд “…Хаянаа аравдугаар ангидаа улирч үлдээд таг болоод 7 жилийн дараа Дарханд гэнэт таардаг юм. Мань эр ЗХУ-д барилгын инженер, эдийн засагч мэргэжил эзэмшсэн гэчихсэн Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллачихсан тууж явав..” хэмээсэн байдаг.
Төрөөс төрсөн тэрбумтан гэх сэтэр түүнийг Засаг дарга байхаас сүүдэр мэт дагалдсан. УИХ-д сонгогдохоосоо өмнө Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагад олон жил ажилласан. Аймгийнхаа Засаг даргаар найман жил ажилласан намтартай. Засаг ноёноор ажилласан жилээ өмч хувьчлалийг өөртөө ашигтайгаар явуулсан талаар тухайн үеийн хэвлэлийн хуудсыг сөхөх төдийд бий. Дархан-Уул аймгийн олон объектуудыг үнэгүйдүүлэн хувьчилсан, Монголдоо хоёрт орох хуримын ордныг Христийн сүм болгосон гэхчлэн дурьдвал урт жагсаалт хөвөрнө. Үүний хажуугаар Дарханыг завханчуудаар дүүргэхэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээх нь бий. Үнэхээр ч түүнийг Засаг даргаар ажилласан он жилүүдэд Завхан нутгаас гаралтай эрхмүүд Тамгын газарт нь олноороо ажиллаж байв.
Өнөөх алдарт 800 саяын хамсаатнууд нь үүнийг бататгадаг. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Наранбаатар, Д.Нямхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа, НААҮГ-ын дарга Д.Баяраа, “Жигүүр” цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогч С.Амаржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Амгалан тэргүүтэй 13 хүн төсвийн 800 сая төгрөг завчуулсныг хуулийн байгууллагынхан тогтоосон. Тэд 2000-2008 оны хооронд улсын хөрөнгийг завшсан бөгөөд энэ хугацаанд Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан аж.
Мөн мөнгө угаасан гэх хар толбо ч мань хүнийг харлуулж харагдуулдаг. Зам засварын ажлыг бүрэн гүйцэд хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тав, есөн жилийн өмнөхөөр зураг харуулж, 300 сая төгрөг авсан хэрэг 2007 онд гарсан. Мэдээж Д.Хаянхярваа энэ бүхнийг үгүйсгэдэг. Гэсэн ч даравч далдайна гэгчээр түүний талаарх хар мэдээлэл дэндүү их. Хонгор сумын иргэд цианит натрид хордсон байж магадгүй шинж тэмдэг илэрч улс даяар шуугиан дэгдэхэд тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа “Зүв зүгээр байгаа” хэмээн хэлж олон нийтийн дургүйцлийг өдөөж байв. Эцэст нь Хонгорын хэргийг дуугүй дар гэсэн Засгийн газрын үүргийг биелүүлсэн хүн гэж ногоон хөдөлгөөнийхөн мэдэгддэг.
Сангийн сайдаар ажиллахдаа мөн л хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан хэмээн Д.Тэрбишдагва түүнийг хуулийн байгууллагад матаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байв. Хаа явсан газраа балагтай явдаг тэрбээр дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр намын даргад хүртэл өрсөлдөж үзсэн.
Үргэлжлэлийг
Нийгмийн шуудан сонин
амка · 2018/10/13
Төрөөс төрсөн тэрбумтан авилгхч хулгайчыг шоронд нь явуулал даа дархан номер баян нь шүү дээ бурхан халдун группийн мөнхдаш юу ч биш гээд бод доо
zochin · 2018/10/11
Ynen bichjee
иргэн · 2018/10/11
энэ Хүзүүгүй пагдгаруудаас ердөөсөө олигтой юм гарахгүй юм дөө муу юм Хэнээс ямар Хүнээс гэвэл нэг тийм Хүзүүгүй пагдгар нөхөр байна
үнэн · 2018/10/11
завхан нутгийн нэрээр улс төр хийчихээд эцэстээ ардын намын жинхэнэ улаан комун болтлоо өөрийгөө сүйтгэв ээ хөөрхий дахиж уих-д байхгүй
Жамьянтив · 2018/10/11
Онц сурлагтан аймгийн математикийн олимпиадын аварга байсныг Орос улсад хуваарь аваад явсныг нэгэн үед суралцаж байсан хүний хувьд баттай мэднэ.Гүтгэлгээ больдоо