Хүний амь хохироож хэргийн газраас зугтсан этгээдийг баривчлав
2018/10/11
Хүний амь насыг санаатай хохироон хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүлэв.
Тодруулбал, 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах нэр бүхий зочид буудалд иргэн У-гийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн М нь хэргийн газраас зугтсан бөгөөд тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Замын цагдаагийн алба хамтран хяналт шалгалт явуулж гэмт этгээдийг шуурхай илрүүлэн саатуулав. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа юм.