УВСЫН ГИШҮҮД УЛС БАЙГУУЛАХ ШАХАМ ТӨСӨВ АЙМАГТАА ТАВЬЖЭЭ
2018/10/17
Улсын их хуралд Увс аймгийн дөрвөн гишүүн бий. Тэд бүгдээрээ МАН-аас сонгогдсон. Энэ дөрвөн гишүүний гурав нь одоо сайд. Нөгөө нь өмнөх Засгийн газарт бас л сайдаар ажиллаж байсан.
Эдгээр эрхэм бол Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар юм. Монгол Улсын гол яамдыг толгойлж байгаа ийм хүчирхэг сайд, гишүүд Увс нутгийн зон олныг төрд төлөөлж байна. Гэтэл 2019 оны улсын төсөвт тэд сонгогдсон тойрогтоо хамгийн их хөрөнгө тавиулжээ. Бүхэл бүтэн улс орны сангийн авдрын түлхүүрийг атгасан Ч.Хүрэлбаатар гишүүн эрх мэдлээ ашиглан өөрийнхөө тойргийг илүүд үзлээ гэж намын нөхөд нь төдийгүй УИХ-ын гишүүд ундууцаж, бас барьцаж байгаа.
Ирэх оны төсөвт зарим аймагт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан байхад Увсад 51 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ил болов. Өөрөөр хэлбэл, бусад аймгаас 5-10 дахин их хөрөнгө хуваарилсан гэсэн үг.
Уг нь 2019 онд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харахад Хөвсгөл аймагт хамгийн их буюу 26.775 тэрбум, Баянхонгорт 24.858 тэрбум, Завханд 23.482 тэрбум, Өвөрхангайд 22.438 тэрбум, Увсад 21.383 тэрбум төгрөг тус тус хуваарилжээ. Тэгвэл Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын төсөв 15.461-19.752 тэрбумд багтжээ. Харин Дархан-Уул аймаг 2.474, Дорнод 4.783, Булган 9.310, Дорноговь 8.689, Говьсүмбэр 9.309 тэрбум төгрөгийн буюу хамгийн бага санхүүгийн дэмжлэг авахаар болсон байна. Ийм байтал Увс аймаг яахаараа 51 тэрбум төгрөгийн төсөвтэй болж орж ирсэнийг Засгийн газрын гишүүд цээжээрээ сүрхий хамгаалж байна лээ. “Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг нь шийдэж өгнө гэж амласан. Тэр хүрээнд зарим аймгийн хөрөнгө оруулалтын дүн нь нэмэгдсэн. Харин Ерөнхий сайдын очоогүй аймгуудад ийм хөрөнгийн эх үүсвэр тавигдаагүй” гээд л тайлбарлаж байв. Яаж ч харсан Увс аймаг дангаараа төсөвт 51 тэрбумыг тусгуулсан нь шударга бус байна. Эл асуудлаар МАН-ын бүлэг шөнө дүл болтол хуралдаж, хоёр талд ширүүн маргаан өрнүүлсэн тухай саарал ордноос сонсогдоод байгаа. Бүлгийн зарим гишүүн, тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболдын фракцийнхан “Энэ бол улсын төсөв биш, Увсын гишүүдийн төсөв болсон байна” гэж бухимдаж, хуралдааныг орхиж гарсан сурагтай.
1990-ээд оны дундуур М.Энхсайханы Засгийн газрын үед Монгол Улсын төсөв 200 гаруй сая ам.долларт багтаж байсан үе бий. Тухайн үед ам.долларын ханш 400 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл өнөөдөр Увсын гишүүд улс байгуулах шахам төсвийг аймагтаа тусгуулжээ. Нутгархдаг, нутгархдаг гэхэд арай ичмээр харагдаж байна. Та нар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой төрийн сайд болохоос төрөлх нутаг, өөрийн тойргоо тэтгэсэн Увс аймгийн сайд биш шүү.
М.МӨНХ
Өдрийн сонин
zochin · 2018/10/20
Хамгийн ашигтай салбар бол Нүүрс химийн үйлдвэр шүү. 5-7 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхдөг салбар өөр байхгүй шүү
zochin · 2018/10/20
Аливаа үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ хөрөнгө оруулалтаа хир зэрэг богино хугацаанд нөхөх, нийгэм эдийн засагт үзүүлэх үр дүнг харгалзаж шийдэж байвал зүгээр байна
zochin · 2018/10/20
НҮҮРСХИМИ НЕФТЬ ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙГ КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР БАРИУЛАХ ЮМ БОЛ УЛС ОРН МААНЬ ОЛОН ЗУУН АСУУДЛЫГ ШИЙДНЭ ШҮҮ
zochin · 2018/10/20
УТААНЫ ШҮҮЛТҮҮР ТАВЬЖ АРГАЦААСАН ШИЙДВЭР ГАРГАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. НҮҮРСХИМИЙН ҮЙЛДВЭР БАРИХ АСУУДЛЫГ ШИЙДВЭЛ ХАМГИЙН АШИГТАЙ ШҮҮ ДЭЭ
zochin · 2018/10/20
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ЗӨВ ШҮҮ.
Зочин · 2018/10/17
Увсууд улсаа байгуулаад зайлаад өгөөч тэгвэл. Дандаа халхаа муулсан хөгийн новшнууд. Даанч энэ халхууд нь дэндүү цайлган тэнэг юм даа. Тиймдээ ч бүх бизнес, улс төр, хууль шүүх, төрийн удирдах гүйцэтгэх алба шат бүгдийг эзэлээд сагаад байна. Тэднийг буулгая.
Зочин · 2018/10/17
Жалга довны үзлээ больчих гэж хичнээн жил ярих юм бэ зурагтаар гарахаараа ард түмэнээ бодсон ухаалаг зүйл ярина яг ачир дээрээ ингээд хүний дургүй хүргээд олон жил боллоо аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрхээрээ л буруу болоод байгаа юм даа нөхөд өө.
mongol · 2018/10/17
uvsuud uursdiinhuu munguur bus halhiin buyniig cusalj baij dandaa hucdag
Монгол · 2018/10/17
Энэ жалга довны үзэлтэн дөрвөдүүд арай дэндэж байна. Ерөөсөө Нямдоржоороо удирдуулаад Увсруугаа тохиож Увс улс байгуулж зайлцгаа
Зочин · 2018/10/17
Deer ni Bayartsaihan nemegdene biz dee. Mongoliin tusuv, mungu, sanhuug UVS-iinhan atgaj baigaa ni unen shuu dee.Deer ni huuli zuin said...
зочин · 2018/10/17
Усан тархитай баруун зүүн тархи нь төмсгөндөө орсон гаж донтонгууд
зочин · 2018/10/17
энэ тэнэглэл хэзээ цэг тавигдах бол яанадаа миний хөөгхий Монгол
Зочин · 2018/10/17
Чадаж байгаа юмыг тэгээд яах юм бэ аан Халхуудаа