УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлэг гэгчид УИХ-ын гишүүдийг урьж, авилга өгсөн байж мэдэх тухай мэдээлэл хийсэн билээ.

Энэ тухай Эдийн Засгийн ухааны доктор Т.Баярхүү тайлбар өгөв.

Тодруулбал тэрээр: 

"Би байнга хэлж, ярьж, тайлбарладаг шүү дээ. Монгол Банк гэдэг Монгол Улсын Төр, Засагт хамаатай юм шиг Монгол гэсэн нэр ашигласан долларын эздийн Монгол Улс дахь бүх бодлогыг нь ОУВС-ийн удирдамжаар хийдэг, хорлодог бүтэц гэж.

1997 оны Монгол банкны тухай хууль гэгчээр Монголын төр засгаас "хараат бус"( independent) гэж хуульчлагдсан Ротшильд, Рокфеллер, Варбург гэх мэтийн долларын эздийн дэлхий даяар Ардчилал нэртэй зальтай дэглэм тогтоож, мөнгө санхүүгээр нь удирдахдаа тухайн улсын мөнгө хэвлэх эрхийг нь төрөөс нь, засгаас нь салгаж аван ашигладаг ов мэх гэж олон жил тайлбарлаж, ухуулж, сурталчилж тэмцэж байгааг ашгүй одоо л нэг юм ойлгож эхэлж байна.

Үе үеийн Монгол Банкны Ерөнхийлөгч нарын байнга тоть шиг давтдаг улиг болсон үг хэллэг нь ИНФЛЯЦТАЙ тэмцэж байна гэх!!! Яг үнэн хэрэгтээ ИНФЛЯЦИ биш Бараа, бүтээгдхүүн, үйлчилгээ худалдаж авч буй төгрөгийн ханш унаад байгаа юм. Талхны, бензиний ҮНЭ өсөөд байгаа юм биш. Харин талх, бензин худалдаж авдаг төгрөгийн ханш нь унаж, үнэгүйдээд байна гэсэн үг.

Жишээ нь:  Талх 1000 төгрөг байснаа 1200 болоход 200-н төгрөгөөр үнэ нь өссөн биш, 20 хувиар талх худалдаж авч буй төгрөг ханш нь унаж үнэгүйдсэн буюу ард түмэн цалингаасаа 20%- аа хулгайд алдаж хохирсон гэсэн үг. Наад эдийн засгийн Либерал онол, Монетарист мөнгөний бодлого гэгчийн гол заль маш энгийн. Аль болохоор тухайн улсын мөнгөний ханш унаж байгааг ард түмэнд нь мэдэгдүүлэхгүй, барааны үнийн өсөлт, инфляци гэх мэтээр өөр зүйлд анхааруулж төөрөгдүүлэн, өөрсдийн доллартай харьцах ханшийг нь байнга унаган хэзээ ч төлж чадахгүй болгон өрөнд оруулж мөлжихөд оршдог.

Та нар сүүлийн 2 -н жилийн 10 сард УИХ -аар хэлэлцэн баталсан төрийн мөнгөний бодлого гэх жил болгоны баримтыг үзэцгээ. Яг адилхан нэр, томьёололтой ямар ч хариуцлага хүлээдэггүй мөнгөний бодлого нэртэй зорилго уриа маягийн баримт байгаа. Ямар хүн Монгол Банкны Ерөнхийлөгч болсон байснаас үл хамааран ОУВС -гийн бэлдсэн англи хэл дээрх ззаварчлагыг модон орчуулгатай Монгол хэлээр ярьж тайлбарлах гэж оролдон тухай тухайн үеийн УИХ нь юу ч ойлгохгүй баахан "попроод" батлаад ирсэн байдаг. Тийм ч учраас миний бие Монгол банкны тухай хууль гэгчийг хүчингүй болгож шинээр Мөнгө, Санхүүгийн тогтолцооны тухай хууль боловсруулж батлах ёстой гэж тайлбарлаад 10-аад жил боллоо. Дэлхий даяар хямарч байгаа улсуудыг сайн анзаарч судлах аваас бүгд Төв банк нэртэй мөнгө санхүүгийн бодлого явуулдаг бүтцээ хараат бус гэж хуульчлаад долларын эздэд өгчихсөн, ОУВС хянаад удирддаг гэдгийг төвөггүйхэн ойлгож болно. Иймд зөвхөн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэгч хүнийг солих биш, хуулийг нь хүчингүй болгож Монголбанкыг татан буулгаж, цоо шинэ хуулиар шинэ бүтэц байгуулж харийнхнаас мөнгө, санхүүгээ салгаж, тусгаар тогтнолоо буцаан олж авах ёстой. Яг 1921 оны хувьсгалаар Манж, Хятадын мөнгө хүүлэгчдийг устган зайлуулсан шиг!!!" гэсэн юм.

Ч.Явуу

sonin.mn