Герман улсад сурдаг оюутан Хаан банкны дансанд халдан 8.7 сая төгрөг авчээ
2018/10/18
Сүүлийн үед иргэдийн дансанд халдах тохиолдол багагүй гарах болж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын эхээр Герман улсад сурдаг монгол оюутан Xаан банкны нэгэн харилцагчын дансанд халдаж 8.7 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа аж. Мөн хэргийн хамсаатан болох хоёр залууг саатуулжээ. Тэд Дархан-Уул аймагт оршин суудаг бөгөөд боломжийн айлийн хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээллээ. Гэмт хэрэгтэн хохирогчийн данснаас мөнгө аваад өөр данс руу хийсэн байна. Дараа нь буцааж аван дээрх хоёр залуугийн дансанд хийсэн байжээ.
kkk · 2018/10/18
боломжийн ч гэх шиг...