“Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэнг танихгүй хүн ховор. Тэрбээр Монгол улсынхаа нэрийг дэлхийн циркчидийн ажиллахыг хүсч мөрөөдөж тэмүүлж явдаг “Нарны цирк”-д орон мандуулж яваа нугараач бүсгүй.

Саяхан Э.Баасансүрэн эх орондоо ирээд байгаа билээ. Тэгвэл эх орондоо ирээд удаагүй байгаа уран нугараач бүсгүй маань нэгэн рекламанд тогложээ. Тодруулбал, тэрбээр дуучин Г.Тэнүүнийн энэ сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр хосуудадаа зориулан тоглогдох "Романтик үдэш" тоглолтын рекламанд тоглосон юм.

Дуучин Г.Тэнүүнийн хувьд өнгөрсөн оны хайрын баярын тоглолтоороо амьд хөгжмийн хамтлагийнхаа хамт   “Учралын блюс”, “Анхны хайрын од”, “I just call”, “Everything”, “Мөнхийн ус”, “Хамт байвал болох уу”, “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Хайртай”, “Никитон”-ы Бачкагийн “Би чамд хайртай” болон “Make it mine”, “Nothing gonna”, “Casablanca”, “How deep is your love”, “Je’taime”, “Mambo”, “Sex bomb”, “Can’t take my eyes”, “I feel good” дуунууд ар араасаа эгшиглэн залуусын хоёр цаг гаруй тайзнаас холдох ч хором өгөлгүй доргиосон гэдэг. Түүнийг үзэгчид тайзнаас нь буулгахгүй тун дургүй байсан. Тиймээс энэ удаагийн тоглолтыг нь фэнүүд нь тэсэн ядан хүлээж байгаа биз ээ.

 

Д.Ана