Сэрэмжлүүлэг: 16-17 настай хүүхдүүд мансуурч байжээ
2018/10/22
2018.10.19-ний 22 цагт Хувьсгалчдын гэх хаягт мансуурсан хүүхдүүд байна гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал 16-17 настай эрэгтэй хүүхдүүд, ОХУ-д үйлдвэрлэсэн расвитель будаг шингэлэгч үнэртэж мансуурсан хэргийг шалгаж байгаа юм байна. Эцэг эхчүүдийг өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Учир нь сүүлийн үед хүүхдүүд будаг шингэлэгч, газ гэх мэтчилэн хорт бодист хордож амиа алдах тохиолдол гарсаар байгаа юм.