Төв аймгийн "Эрдэнэ" сумын зон олон золголт уулзалтаа хийлээ
2014/02/08
Монгол түмэнд минь айлчлан ирсэн энэ Морин жилийн зун Төв аймгийн "Эрдэнэ" сум байгуулагдсаны түүхт 90-н жилийн ой тохиож буй билээ. Энэхүү түүхт ойгоо угтаж нутгийн уугуул, суугуул зон олон нь өнөөдөр уулзалтаа зохион байгуулж золголтоо хийлээ.
Уулзалтанд Эрдэнэ нутгийн үе үеийн дарга удирдлагууд болон алдартнууд, ард иргэд хүрэлцэн ирж түүхт ойн баяр наадмынхаа зохион байгуулалт хийгээд сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаархи танилцуулга, санал асуулга зэргийг явуулсан сайхан уулзалт болж өнгөрлөө. Ингээд та бүхэндээ уулзалт, золголтын фото сурвалжлагаа хүргэж байна.
Зочин · 2014/03/02
Ам нээвэл уушиг нээ гэж. Хэлэхгүй бол хэл загатнаад байна. Дэмжээрэй.БНМАУ-ын АИХТ-ийн 1982-6-1-ний 131-р зарлигаар батлагдсан хилийн цэсийг налайхын 6-р хорооны иргэд засагтайгаа нийлж зөрчин Тэрэлж голыг даван эзлэн түрэмгийлж эзэн болсон.Одоо тэднийг хэн бугай ньч хөөж чадахгүй.Тэгтэл Улаанбаатар хот улсын нийслэлч гэсэн 11 улаан цэгийг дээрэмдчихээд хууль яриад зогсож байна.
Зочин · 2014/03/02
Сайхан харагдаж байна.Сар шинэдээ сайхан шинэлэв үү?Эрдэнэчүүдээ энэ жилээс эх нутагтаа эзэн болъё.Гадны иргэдэд газар олгохгүй байвал зүгээр юмаа. Болж өгвөл сумын иргэдийг нутаг даяараа тараан байрлуулж ялангуяа нутгийн хилийн дээсэн дээр харуул занги маягаар байлгахгүй бол нэг мэдхэд Халтмаагын Баттулга монгол хүн хаа дуртай газраа амьдрах эрхтэй гээд 440 га газар авчихаж дээрээс нь Туул голын ширгэн дээ жилдээ р гольфийн талбайн газар авч.Гаваагийн Батхүү бүүр Галттай Булнайг тэр чигээр нь авлаа.Даанч манай иргэд амьдралын замаа дагаж хүүхэд шуухдаа бараадан сумын төвөө тойрсоор л.Яамаарч юм бэ дээ.Ямарч гэсэн 90 жилээр сайхан наадъя.