Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэний нас барсан дуудлага аравдугаар сарын 24-ний шөнө бүртгэгджээ
2018/10/27
"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч, "Mongolian next top model" нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн мэдээлэл олныг цочирдуулаад байна.
Түүнийг 11 давхараас шидэгдэж амь насаа алдсан гэх мэдээлэл тараад байгаа юм. Тэгвэл ЦЕГ-ын мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-ний шөнө анх Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас унаж нас барсан тухай дуудлага иржээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Тэрээр Монголын хэд хэдэн томоохон брэндийн нүүр царайгаар ажиллаж, ирээдүйтэй загвар өмсөгчдийн нэгээр нэрлэгддэг байсан ч ийнхүү эд хийж бүтээх 22 хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд түүний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Зочин · 2019/01/24
Хамг ийн хөөрхөн нь байна. Супер модель болох охин байж.
Зочин · 2018/11/01
ХАЙРАН САЙХАН ОХИН. ЭНЭ ХЭРЭГГҮЙ ТЭМЦЭЭН ЮМАА
Зочин · 2018/10/31
Өнгөрсөн хүнийг тайван орхи, амьдад нь тайван байлгаагүй болоод ийм болж байгаан, хүний оронцгууд аа
Зочин · 2018/10/31
Хайран охин, хайран амь
ИРГЭН · 2018/10/30
ОХИДУУД ЗӨВ ЗАМААР ЯВАХГҮЙ БОЛ АЮУЛ ХӨНГӨН АМАР АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛГҮЙ ГЭДГИИГ БҮҮ МАРТ МАРТВАЛ ҮХЭЛ ХЭН НЭГНИИ ЗУГАА. ҮХЭЛ !!!
zochin · 2018/10/27
Ум маани бадми хум