Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын хуваарийг гаргасан байна.  Тодруулбал:

 

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журмын зарим зүйл заалтад өөрчлөлт орсон байна. Тухайлбал:

  • Их, дээдсургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч ньМонгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх гэнэ. 
  • ЭЕШ-ын зарим үйл ажиллагааг сайжруулах, бараа материал, үйлчилгээний үнэ тариф өссөнтэй холбоотойгоор ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамжийг 5800 төгрөг, батламж хуудсыг 700 төгрөг болгосон байна. 
  • ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй ажээ. 
  • Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ынбайр, ангитанхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2014 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mnсайтаас хэвлэн авах юм байна.

​Т.Энгүүн