Хөнгөн жингийн “поп”
2018/10/30
МАН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хэрэлджээ. Энэ тухай цахим сүлжээнд “Оргил”-ын Ж.Ганбаатарыг од болгон мэдээлэв. Түүнд нь ч мань Ж.Ганбаатар баахан хөөрсөн бололтой юм.
Энэ явдлаас хэд хоногийн өмнө Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг “нам авсан” тухай зарим хэвлэлд мэдээлж, дамжуулсан. Тэгэхэд тэр бас их баярласан юм шиг байгаа юм.
Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр “Та хаана орж ирчихээд байна аа. Би эсвэл эндээс гарчихъя” ч гэх шиг юу юу яриад байв даа. Гэтэл Н.Баяртсайхан бол сайн ч муу ч Монголын улс төрд өөрийн зам мөрөө үлдээчихсэн улстөрч. Н.Баяртсайханыг магтаж байгаа юм биш. Ам.долларын ханш алдаад, ажлаа сайн хийж чадахгүй байгааг хэн хүнгүй л ярьж байгаа. Тэр ч үнэн. Гэхдээ бол тэр хүнийг Ж.Ганбаатартай бол харьцуулашгүй юм.
Ер нь бол Ж.Ганбаатар УИХ дээр иймэрхүү араншин гаргаад байдаг болчихсон байгаа юм. Орой телевизээр мэдээ үзэх гэхээр нэг л их ууртай, хүн хүн рүү үсчсэн нэг нөхөр гарч ирдэг болсон. Загнаад л, уурлаад л…
Ингээд хол явахгүй л дээ. Ядруухан эрээс л гардаг араншин шүү дээ. Гэтэл тэрээр энэ бүхнийгээ бол байна, улс төр хийж байна гэж ойлгоод байх шиг байна.
Энэ хүн компани дээрээ л тиймэрхүү байдаг байх. Хувийн компани учраас тэндээ лууван шиг байна уу, лаа шиг байна уу, хамаа алга. Харин өнөөдөр энэ хүн Монгол төрийн түшээ болоод, Монгол төрийн ордонд ажил хийдэг болсон. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ, уг нь.
Яг үнэндээ Ж.Ганбаатар бол 1996-2015 оныг хүртэл “Оргил” дэлгүүрээ ажиллуулж ирсэн хүн. Тэгэхэд өнөөдөр барьцалдаад байгаа У.Хүрэлсүх, Н.Баяртсайхан хоёр нь Монголын төрд, Монголын улс төрд л байж ирсэн.
Одоо түүний өөрчлөх гээд “…Би л мэднэ” гэж зантаганаад байгаа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг 2007 онд энэ хүмүүс батлаад явж байсан байх жишээтэй.
Нөгөөтэйгүүр өнөөдөр энэ зэргийн хүмүүстэй ингэж ярьж, харьцаж байгаа Ж.Ганбаатар тойргийнхоо сонгогчидтой яаж ярьдаг бол гэсэн шүү юм бодогдож байна. Бараг л багцаа харагдаж байна л даа. Компанийн захиралд компанийн ажилчид ямар хэмжээтэй харагддагийг олон хүн мэднэ. Сонгогчид нь түүнд тэгж л харагддаг байх гэж бодогдоод явчихлаа.
Ер нь бол ямар ч юм хэмжээтэй. УИХ-ын гишүүн бол хаан биш. Хэнтэй ч яаж ч харьцаж болдог албан тушаал ч биш. Улс төр бол эрэмбэтэй. Хэн ч маргахгүй. Ямар ч зүйл уламжлал, шинэчлэлийн нэгдэл дээр хөгжиж явдаг. Энэ нь эрэмбэ байх ёстой гэсэн үг юм.
Өчигдөр хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад өнөөдөр УИХ-ын гишүүн болсныгоо албан тушаалын оройгүй өндөрт гарчихлаа гэж андуурч байгааг нь Ж.Ганбаатарын PR энэ тэрийг хийгээд байдаг хүмүүс сануулах хэрэгтэй. Ж.Ганбаатарын ярьдаг, загнадаг, уурладгийг дэлхийн олон орны зарим улстөрч хэрэглэдэг. Тэднийг “поп” буюу популистууд гэдэг юм.
Монголд ч, одоогийн УИХ-д ч “поп”-ууд олон бий. Биеэ тоосон, би-гээр өвчилсөн, иймэрхүү бацаанууд УИХ-д олшроод байгаа нь үнэн. Хамгийн гол нь тэд юу ч бүтээдэггүй юм. Зөвхөн ярьдаг. Тэр ярьдаг юм нь зөвхөн өөрийнх нь эрх ашгийн төлөө л байдаг. Энэ бол иймэрхүү хүмүүсийн нийтлэг төрх.
Ингээд харахаар Ж.Ганбаатар бол хөнгөн жингийн “поп” болж таарч байгаа юм. Харин Төрд тулх, зангараг хоёр л хэрэгтэй байдаг юм.
Тэгээд ч “…Дааганаас биш даравгараас унадаг” гэж ардын үг байдгийг Ж.Ганбаатар санаж явахад илүүдэхгүй хүн байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ард түмэн · 2018/10/30
хүрэлбаатар хотгор шанагыг зарж идээ биз дэ
ард түмэн · 2018/10/30
хүрэлбаатар хотгор шанагыг зарж идээ биз дэ
ард түмэн · 2018/10/30
хүрэлбаатар хотгор шанагыг зарж идээ биз дэ
иргэн · 2018/10/30
Ганбаатар гишүүн шударга, зөв зүйл ярьдаг шдээ. Тэгээд ч Хүрэлсүхийн дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн. Оргил худалдааны төв нь чанартай бараагаар иргэдийг хангаж байгаа, олон зуун хүнийг ажлын байраар хангаж байгаа. Тэгвэл Хүрэлсүх ард түмний төлөө юу хийсэн юм бэ.
зочин · 2018/10/30
энэ дамдиночир хэний захиалгаар хэдэн төг р ийм гүтгэлэг бичдэг вэ
Зочин · 2018/10/30
GANBAATARIIN ZUW ENE NOSHNUUD MOHGOL ULSIIG DAMPUURUULSAN SHUU DEE N NEG BUGS DOLOOGCH BICHIJ DEE
zochn · 2018/10/30
Ynen helseen
Зочин · 2018/10/30
Монголд ч, одоогийн УИХ-д ч “поп”-ууд олон бий. Биеэ тоосон, би-гээр өвчилсөн, иймэрхүү бацаанууд УИХ-д олшроод байгаа нь үнэн. Хамгийн гол нь тэд юу ч бүтээдэггүй юм. Зөвхөн ярьдаг. Тэр ярьдаг юм нь зөвхөн өөрийнх нь эрх ашгийн төлөө л байдаг. Энэ бол иймэрхүү хүмүүсийн нийтлэг төрх.
Зочин · 2018/10/30
ganbaatar ih bayn hun bolood evreed bgaa bhooooo
irgen · 2018/10/30
hulsnii bicheech hoshnogo doloogch
zochin · 2018/10/30
Сэтгүүлчээ чи битгий долоо
zochin · 2018/10/30
hulsnii bicheech, bugs dolooson , setguulchiin ner gutaasan mal bn du chi
БОЛД · 2018/10/30
СЭТГҮҮЛЧ НЭР ЗҮҮСЭН ‘ХАРИН САЙХАН ПЯЛДАГА ГАР БНА ДАА