Г.Батхүү гишүүнээ Архины эсрэг хууль санаачлах зориг байна уу?
2014/02/09
Монгол улсад гарч байгаа гэмт хэргийн дийлэнх нь архитай шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл иргэд архи хэрэглэсэн үедээ эсвэл архидан согтуурч байхдаа бусадтай маргалдаж гэмт хэрэг үйлдэж байгааг эх сурвалж баталж байгаа.
Энэ нь нэг хүнд ногдох архи согтууруулах ундааны хэрэглээгээр Монгол Улс дэлхийд дээгүүрт ордогтой нэг талаас шууд холбоотой. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа архи согтууруулах ундааны хэрэглээ болон импортоор оруулж ирж буй ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ өнгөрсөн оноос 12.1 литрээр өсчээ. Үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундааны хэмжээ 18 болон түүнээс дээш насны нэг хүнд жилд 48.5 литр болжээ. Хэдэн жилийн өмнө нэг хүнд ногдох үзүүлэлт 36.4 литр байсан бол даруй 30 гаруй хувиар өссөн гэсэн тооцоо гарчээ. Гэтэл энэхүү тооцоонд анхаарлаа хандуулж, ард иргэдээ бодсон нэг ч эрхэм өнөөдөр алга.
Бодохгүй байхын үндэс нь төрд суугаа эрхмүүдийн зарим нь архины бизнесээр хөлжиж, Монголын толгой баячуудын нэгд тооцогдож байгаа. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү. Монгол Улсад эмгэнэл, айдас дагуулаад байгаа архины хэрэглээнд хяналт тавих үүднээс Х.Батхүү гишүүнийг Архины тухай хуулийг санаачлаасай гэсэн хүн бүрт бий гэхэд хилсдэхгүй. Харин энэ хүсэл ганцхан Г .Батхүү гишүүнд байхгүй бөгөөд зориг нь хүрэхгүй гэдэгт мөрийцөх хүн ч байна. Тодруулбал Г.Батхүү УИХ-ын 2004 оны сонгуулиар "АПУ" компанийн үйлдвэрлэсэн "Ерөөл" архийг Өвөрхангай аймагт чиргүүлтэй "Зил-130" машинаар тараасан хүн яаж ч бодсон санаачлахгүй биз.
Ард иргэдээ архинд живүүлж, олсон ашгаараа хөлжин, улмаар өнөөгийн УИХ-ын гишүүн гэх эрхэм суудалд суугаа түүнд эх орноо биш юмаа гэхэд, хойч үе, ирээдүйгээ бодоод ганц л хуулийн төсөл санаачлах сэтгэл байгаа болов уу? Эсвэл зориг дутах болов уу?
А.Баярмаа
Зочин · 2014/02/10
Arhichid aa arhi aa l uuhaa zogsoochih l doo hund beleehen orlogo oruulj yah gesen yum
Зочин · 2014/02/10
зориг гэхээс илүү хүсэл байхгүй нь үнэн байх. Батхүү, Батжав гэсэн архинаас маш их баяжиж байгаа хүмүүс юү гэж тийм хууль гаргах вэ дээ. Батжавын эхнэр нь хүний их эмч Хишигт бодвол нөхөрдөө зөндөө л хэлдэг байх. Батхүү ньч Батжав нь ч хоёулаа аминдаа их арчаатай хүмүүс өөрснөө архи уудгүй, уусан ч хатуу алкоголь водка хэрэглэдэгүй, бу******д уулгаж, баяждаг хүмүүс.