Дуучин Б.Амархүүгийн танхайн хэргийн баримт ил боллоо
2018/11/01
Дуучин Б.Амархүү 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Г-ийн хамт хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох юм.
Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Г нар өс хонзон санаж хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож дух болон мөрний шөрмөс урагдал үүсэх хэмжээнд бэртээжээ. Энэ үйлдэл нь тухайн цэнгээний газрын хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тиймээс Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 11.4.1 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Б.Амархүүгийн менежер Б.Г-д Эрүүгийн хуулийн 11.6.1 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15:00 цагаас болох юм.
АМАРХҮҮГИЙН МЕНЕЖЕР Б.Г гэж хэн бэ
Хөтлөгч залууг Б.Амархүүтэй хамт зодсон Б.Г нь өмнө нь хоёр ч удаа ял авч байсан этгээд юм байна. Тодруулбал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 03-р сарын 18-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216.2- лахт хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 23-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууийн 192.1 дэхь хэсэгт үааснаар 2 жилийн ял сонссон этгээд юм байна.
Бүлэглэж бусдыг зодсон энэ хэргийн тухай дуучин Б.Амархүү эхэлж цагдаагийн байгууллагад зодууллаа хэмээн өргөдөл өгчээ. Гэвч хэрэг болсон газрын хяналтын камерт замын эсрэг талаас Б.Амархүү болон түүний менежер Б.Г нар үгийн зөрүүгүй хүн зодож байгаа нь бичигдсэн тул түүний өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгээгүй. Харин зодуулсан залуугийн өргөдлөөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хэрэгт дүүргийн прокурор хяналт тавин ажиллаж байх хугацаанд Прокурорын Ерөнхий газраас хэргийг татаж шалгасан байна. Энэ нь хэрэгт нөлөөлөхийг завдсан байж болзошгүй үйлдэл юм.
Дуучин Б.Амархүү болон Б.Г нарын гэм буруутай эсэхийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 15:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Хэргийг тус шүүхийн шүүгч Д.Ренчинхорол шийдвэрлэх юм.
Хэрвээ шүүхээс Б.Г-г гэм буруутай гэж шүүхээ үзвэл дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Харин дуучин Б.Амархүүг гэм буруутай гэж үзэх юм бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2018/12/28
Amarhuugiin target mongol bish
Зочин · 2018/11/08
монголчууд аа бие биенээ хайрлацгаая..бид чинь цеехуулээ ш дээ.
Зочин · 2018/11/05
дандаа л олон удаагийн ялтай хүмүүс хэрэг хийсэн байх юм. өршөөл хэрэгтэй хүндээ хүрэхгүй бандийн хулгайчуудад арын хаалга мөнгөөр хүрсэн нь ил тод болж байна.
tu · 2018/11/04
huue ter Amarhuugiin meneger geed bgaa zaluu chine 2018onii 2sard yamar atsaa hiij tend yavj bsiin 2016 onii 5n sard hereg hiigeed 2jiliin horih yal avsiin bishuu tegeed chuluutei yavj bdimuu 2018onii 5n sard sullagdah bsiin bishuu
Бат · 2018/11/03
Ганц жил суулгачихад гэмгүй ш дээ
Uudgui deerelhuu, deerees n er hun shig hun hugshuun uuchlaarai minii buruu gehiin orond har ania avch garah gej uuruu zoduulsan gej ehleed meduuleg ugsun ch geh shig. Archaagui er ve ene hogiin duuchin uhaantai yum. Adilhan l irgenii huviar shiitge, deer · 2018/11/02
Unshigch
зочин · 2018/11/02
сүртэй сда вэ амархүү бол тод од
Zochin · 2018/11/02
2ulaa l shalchignasan zaluus, Choijoo ni ch gesen de neeh ih zantai, myagaa medehgui ih surguulid huulj bj chuu chai tugssun tolgoi muutai dongio.
dexter · 2018/11/01
marhuug yamar urlagiin hun gedgiin huuhen shig gonginosnii tuluu yu?tgd ch terend hen buriadiin gavyat gd ugtsiin teriig n hen notlohiin. bid uursduu iim ulbiisun hugiin hulgaichuudiig od gj uuhshuuldeg bhgui yu?
ард түмэн · 2018/11/01
их хурлын гишүүд нь хулгайч прокурор нь хулгайч урлагийнхан нь хулгайч монгол улс мниь хулгайч хуурамч дарга нарын улс болжээ
ард түмэн · 2018/11/01
их хурлын гишүүд нь хулгайч прокурор нь хулгайч урлагийнхан нь хулгайч монгол улс мниь хулгайч хуурамч дарга нарын улс болжээ
иргэн · 2018/11/01
их л Далжигнасан Нөхөр шиг байгаа юм Энд тэнд хааяа тааралдахад яриа энэ тэр нь их Онгироо бас тэгээд жаахан үнэртүүлчихээрээ Агсам юм шиг байгаа юм одоо яая гэхэв Далжигнаж явж Хүний Эрх чөлөө Эрүүл мэндийг Хохироосон бол Хариуцлагаа үүрэх л хэрэгтэй Шоронд орох юм бол ёстой Нусаа хацартаа нааж нөгөө Баньд энэ тэр нь болж Хөгөө чирнэ л дээ
Зочин · 2018/11/01
Энэ Амархүү хүүхэн шиг хөгийн гар өөрийгөө юу гээд бодсон юм болоо 2 хулгайч дагуулчихаад юу гээд байгаа юм бэ шоронд нь явуулаач нийслэл хот чинь улс төрийн хулгайч шоронгийн хулгайчаар дүүрлээ амьд явах баталгаа алга
gege · 2018/11/01
ohin shig guljiganasan shalchiganasan l yum bdii, bas hun zodchihdiimuu ineedtein
Зочин · 2018/11/01
URID NI BAS HENIIG ZODSON GELEE YM YRIGDAAD ONGOERSON. OLUULAA NIILJ HUN ZODSON HAM HEREG YL IH HUND BDAG DAA ENE YAGAD IIM HONGON YL AVAH GEED BNA NOGOO ZALUU NI MONGOOR AMAA UDUULCHEGUI BGAA DA.
irgen · 2018/11/01
muuhai sagsuu zaluu.menejr gedeg ni eruugiin elment baina shdee