Хэнтий, Дорноговь аймагт шүлхий өвчин гарчээ
2014/02/10
Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдын нутагт тархсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрхи сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ОБЕГ болон орон нутгийн төр захиргааны байгууллагаас ажлын хэсэг гарган шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Одоогоор Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад 2014.02.10-ны өдрийн байдлаар 181 өрхийн 162586 малыг үзлэг тандалтад хамруулж, 434 толгой малд дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 381 малыг зориудаар устгаад байна. Өвчний голомтод нийт 702 хүн, 128 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
Хэдийгээр шүлхий өвчний эсрэг олон арга хэмжээ авч, шуурхай ажиллаж байгаа ч шүлхий зэргэлдээх аймгууд болох Хэнтий, Дорноговь аймгуудад гарсан байна.
Тодруулбал Хэнтий аймгийн Галшар суманд 2014.02.07-ны өдөр 1 үхэр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын 2014.02.10-ны өдрийн А захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод нийт 53 хүн, 14 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, 11026 үхрийг вакцинжуулахаар ажиллаж байгаагаас 15 өрхийн 753 үхрийг вакцинжуулаад байна. Өвчний шинж тэмдэг илэрсэн 9 өрхийн 32 үхрээс 24 үхрийг устгаж, 8 үхрийг тусгаарлаад байна. үхрийг тусгаарлажээ.
Харин Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад 2014.02.10-ны өдөр 10 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
Өвчний голомтод нийт 8 пост, 30 хүн, 8 автомашин, 5 мотоцикльтой үүрэг гүйцэтгэж, 95351 малд үзлэг тандалт явуулаад байгаа ажээ.
А.Баярмаа
Зочин · 2014/02/12
Дэлхийд эрүүл мэндийн аялал жуулчлалаараа т**********лэгч “Принц Корт” эмнэлэгт урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээнд хамрагдангаа Малайз орноор аялах орчуулагч, хөтөчтэй групп аялалд урьж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаягаар холбогдож авна уу. Утас: 70110652, 91140652
аараа · 2014/02/11
улс энэ өвчний талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол улам газар авч байна.
Зочин · 2014/02/11
sdfasdfsadfsadf
Зочин · 2014/02/11
hyataduud l shulhiitei zeer oruulsanaas bolj bgaan