Монголд байгаа Хятадуудын тоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихсэн. Манай улс газрын баялаг нөөц арвинтай учир гадны тэр дундаа Хятадын уул уурхайн компаниуд манай улсыг зорих нь элбэг. Дан ганц уул уурхай ч гэлтгүй барилга байгууламж дээр ажилах Хятад иргэдийн тоо улам олшроод байгаа нь хэнтэй ч маргашгүй үнэн мэт. Яагаад гэвэл, хотын томоохон гэх зочид буудал, зоогийн газруудад урд хөршийнхөн хөлхөх нь хэвийн үзэгдэл болжээ.   “Хятадууд бидний толгой дээр гарчихлаа” гэх бухимдлыг буруутгах аргагүй. Тэдэнд яагаад ч юм манай улсын хууль үйлчилдэггүй. Тэдэнтэй хамт ажиллаж буй монгол залууг зодоход хэн ч юу ч дуугарахгүй, цагдаа шүүх нь харсан ч хараагүй мэт харах нүдээ халтар хэдэн төгрөгөөр таглуулаад өнгөрөөх нь цөөн биш учраас ийм дүгнэлтэнд хүрэхээс ч яалтай билээ. Хятад гэдэг үүднээс өөчлөх гоочлох гэсэндээ бус хэрээс хэтэрсэн, хуулиас дээгүүр ааш авир гаргадгийг нотлох олон жишээ хэлж болно. Гэр рүүгээ явж байгаа охиныг барьж аваад, чирч гулдран хүчиндэхийг завдсан... Ажлаа хийж байсан монгол залууг зодсон... Энэ мэт хууль зөрчсөн үйлдэл огт тасардаггүй. Гэлээ ч тэдэнд хуулийн дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байдаг. Ихэнхдээ л ял зэмгүй мултарсан гэх сураг дуулддаг.   Монголд ирж ажиллаж, амьдраад адаг сүүлдээ Монгол бүсгүйтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлэх нь энүүхэнд. Иймээс ч Хятадын эрлийзүүд улам олшроод байгаа. Хууль хяналтын байгууллагууд оршин суух зөвшөөрөлгүй хятад иргэдийг баривчлан саатуулахад тэдний араас хэдэн монгол эмэгтэй ирж, нулимсаа дуслуулан “Миний амьдрал, миний хүүхдийг бодооч” хэмээн гуйж суудаг тухай ой гутмаар ч юм шиг эмгэнэлтэй жүжгийн тухай баримтыг хаанаас ч олж сонсч болно. Хятад хүний өмнөөс дуслуулах Монгол эмэгтэйн нулимс Монголын эмгэнэл болж байна. Харин Хятадуудын энэ үйлдлүүдийг хянаж ажиллах ёстой Гадаадын иргэн, харьяатын газрынхнаас хилээр орж, гарч байгаа иргэдийн тоо баримт авах боломж олдоогүй нь тэдний ажил тийм нууц юм уу аль эсвэл ийм хүнд сурталтай нөхөд тэнд шигдсэн хэрэг үү гэх эргэлзээ төрүүлээд байна. Дан Хятад ч гэлтгүй бусад орноос ирсэн гадаадын иргэд хаана, юу хийж явна вэ?  Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголд ажиллах Хятад иргэдийнхээ тооноос давсан ажилчид оруулж ирдгийн хамгийн тод жишээг дахин дурдая.   2018 онд  “Тэн Хун” ХХК Монголд ажиллах Хятад иргэдийнхээ тоог 20 гэж мэдүүлсэн байдаг болов ч бодит байдал дээрээ 100 хол давсан Хятад ажилчидтай байсан. Үүгээр ч зогсохгүй 2017 онд 10 аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр нийт гадаадын 124 иргэнд Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон бол энэ онд буюу 2018 онд 33 аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр 2000 гаруй Хятад ажилчинд зөвшөөрөл олгожээ. Хууль зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн хятадуудыг ийм олон тоогоор оруулж ирдэг, орогнуулдгийн ард ямар нэгэн ашиг сонирхол байгаа нь нууц биш. Өнөөдөр Монгол улсын хилээр нэвтэрч орж ирсэн зөвхөн Хятад иргэдээс хуулийн дагуу авсан төлбөр хураамжийг олон түмэнд ил тод мэдээлдэг тогтолцоог бий болгомоор байна. Хэд нь төлбөр төлдөг хэд нь төлдөггүй вэ гэх хардлага хаана, хэнд ч байдаг. Үүнд хэн, хэрхэн ямар хариулт өгөхийг бид мэдээлэх болно оо.

  Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших “Цагаан дэлийн агуй” хэмээх дэлхийд гайхагддаг 1.2 км урттай Монголын хамгийн урт агуйг Хятадууд нурааж байна. Агуй судлаач Э.Авирмэдийн хэлж буйгаар энэ агуйг Япон, Орос, Англи эрдэмтэд судлаад улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар гэдгийг ч хэлсэн аж. Гэвч энэ агуйгаас хэдхэн метрийн зайд Хятад компаниуд жонш олборлох ухалт хийхийн тулд хүчтэй тэсрэлт хийж ойр хавийн газар шороо бүү хэл энэ агуйг ч нураах дээрээ тулсан бараг л нурчихсан гэхэд илүүдэхгүй. Тэсрэлтнээс үүдэж айлын байшин хороо сүйдчихээд байхад ямар ч арга хэмжээ авахгүй нүдэн балай чихэн дүлий явсаар л байх уу ? Н.Цэрэнбат сайд аа. Эх орноо бүрэн бүтэн авч үлдэе гэвэл энэ Хятадуудын даварсан, хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан  зогсоох цаг аль хэдийнэ болсон шүү. Цагдаа шүүх нь хийх ёстойгоо хийж, төрд байгаа 76 гишүүн нь энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахгүй л бол нэг л өглөө эх орон минь зарагдаж Хятадын төрийн дуулал гэрийн тань хойморт эгшиглэх вий дээ. Гунигтай энэ эмзэглэл хүртэл тайван суух боломжгүй болгоод байна шүү.

Эх сурвалж: Ulsturch.mn