Сакура, Слава будаа нь Хятадаас оруулж ирж савласан гэж тайлбарлав
2018/11/05
ТЭСО корпорацийн салбар Агь компани "Сакура" цагаан будаа болон Слава брэндийн будааг монголчуудын хүнсний хэрэглээнд нийлүүлдэг билээ.
Анх рекламдан гарч ирсэн эдгээр бүтээгдэхүүн нь үе үехэн амархан муудсан, хорхойтой гэх мэтээр цахим орчимд хэрэглэгчдээс ихээхэн гомдол ирдэг. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнүүд нь Хятад улсаас нийлүүлдэг цагаан будаа болохыг мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд тайлбар хийжээ. Мэргэжлийн байгууллагын тайлбараар бол ТЭСО компанийн эдгээр цагаан будаанууд нь зөвхөн Сакура болон Слава гэх оноосон нэртэй бүтээгдэхүүн бөгөөд Япон болоод Орос улсаас ирсэн бүтээгдэхүүн биш гэдгийг хэлсэн юм. Хэрэглэгчдийн дунд энэ бүтээгдэхүүний нэрнээс болоод япон эсвэл орос будаа гэх ташаа ойлголттой байдаг.
Харин үүнийг мэргэжлийн байгууллагаас тодорхой тайлбар хийснээр хэрэглэгчид тус бүтээгдэхүүн нь Хятад улсаас оруулж ирж, Монголд савласан худалдаалдаг бүтээгдэхүүн гэсэн хүнсний бүтээгдэхүүний мэдлэгийг өгч байгаа юм. Уг нь бол бүтээгдэхүүний шошгонд будааны мэдээлэл байдаг ч хэрэглэгчид тэр бүр анзаардаггүйгээс япон будаа хэмээн андуурч ойлгодог аж.
Зочин · 2018/11/06
ТЕСО олигтой юм хийхгүй ээ_ Муусайн дөрвөдүүд
Зочин · 2018/11/06
Тесогийн бүх юм нь хулхи. Транс тос, Чипс, Будаа гэх мэт хогийн юмаар бизнес хийдэг арчааагүй Дөрвөдүүд
Зочин · 2018/11/06
MONGOLD BGAA BUDAA BUGD L HUJAA BUDAASHDEEE TEHDEE ZUGEEEREEEE.
зочин · 2018/11/06
үнэн юм бна уу
Зочин · 2018/11/05
ТЭСО-гоос олигтой юм гарахгүй дээ. Яаж захирал нь УИХ гишүүн болчхоогүй юм.
иргэн · 2018/11/05
энэхүү Будааг Иргэдэд худалдахын тулд тухайн үед Гайгүй сайн магтаж Рекламдсан Анужин хөтлөгч Одгэрэл нар их энэ Хуурамч будааг Орос будаа мэтээр Итгүүлж үнэмшүүлсэн Анужин Одгэрэл нарыг Хууль хяналтын байгууллагаар Шалгуулах хэрэгтэй