Жил бүрийн 2 сарын 14-нд тохиодог “Гэгээн хайр”-ын баярын өдрөөр манай урлагийнхан хайртай хосууддаа зориулан өөрсдийн тоглолтоо хийцгээдэг билээ. Тэгвэл энэ жилийн Валентины баярт зориулан тоглож буй тоглолтуудын тасалбарын үнэ ханшийг сонирхуулвал дуучин Л.Байзда 100 доллараар тоглож байгаа бол, Дуучин МУГЖ Б.Сарантуяа 60,000 төгрөгөөр “Салхи” хамтлаг 48,000 төгрөгөөр тус тус тоглож байгаа аж.

   “Салхи” хамтлагийн залуусын хувьд 2 сарын 14,15-нд 19:00 цагаас “Strings Live Music Club”-д 500 хосод зориулан 16-н жилийн хугацаанд туурвисан бүх хайрын дуунуудаасаа бүрдсэн тоглолтоо хийх юм.

   Түүнчлэн МУГЖ Б.Сарантуяа "Хайрын бэлэг" тоглолтоо 2 сарын 14-нд "Marquee 27" клубт 20.00 цагаас хийх юм.

“Улаан сарнай” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо 14-нд хийнэ.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...