О.Цолмон улс төрд дахин оролцож эхэллээ
2018/11/06
Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улс төрчдийн гэргий нараас Монголчуудад хамгийн их танигдсан нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр Ононгийн Цолмон.
Түүнийг Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх үед ажилд нь ихээхэн оролцдог байсан тухай улс төрийн хүрээнд ярьдаг. Тэр бүү хэл одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үедээ "Төрийн ажлыг та мэддэг юм уу? эхнэр чинь мэддэг юм уу?" хэмээн Н.Энхбаяраас ам асуусан ч гэгддэг.
О.Цолмон 1992 оны УИХ-ын сонгуульд Монголын Үндэсний Дэвшлийн Намаас нэр дэвшиж байсан аж. Тэгвэл Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаалаас бууснаас хойш ч О.Цолмон байнга л түүнд тус дэм өгч ирсэн бөгөөд бүр улс төрийнх нь үйл ажиллагаанд хүртэл оролцох болсон билээ.
Улмаар УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн ч Б.Ундармаад ялагдсан юм.
Үүнээс хойш харьцангуй нам жим байсан О.Цолмонгийн улс төрийн идэвх сэргэжээ. Тэрээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын дэд дарга С.Ганбаатар нар МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлж санал авах аянаа Өвөрхангай, Баянхонгор аймагт үргэлжлүүлэх үеэр хамт явж, үйл ажиллагаанд нь оролцсон байна.
С.Сарнай
sonin.mn
Зочин · 2018/11/07
Энхбаярын сүрд дарагдаад байсан болохоос, сайн хүний удам ,өндөр боовсролтой ,улс төрч хүний сэтгэл зүйтэй ,одоо энэ их хуралд сууж байгаа хүүхнүүдээс илүү л гарна уу гэхээс дутахгүй эмэгтэй шүү.
Зочин · 2018/11/06
Боловсролтой эмэгтэйчууд улс терд орох л хэрэгтэй л дээ
Иргэн · 2018/11/06
УИХ гэж мэдрэл хүмүүсийн цуглуулга болсон гхүар болчих вийдээ!!
Иргэн · 2018/11/06
УИХ гэж мэдрэл хүмүүсийн цуглуулга болсон гхүар болчих вийдээ!!
Би · 2018/11/06
Их идэж уухаар ичих булчирхай нь хайлаад алга болчдым биш үү? Ичиж амьдраач.
Зочин · 2018/11/06
tanai ger bul bolichooch dee? yah geeel ingeed uhen hatan uls tor luu oroh geed ulairaad bdiin??
mongol · 2018/11/06
бузарийн хоёр
Zochin · 2018/11/06
Sain bna ekhner ni yum chini demjine shuu dee amjilt khusie
Zochin · 2018/11/06
Sain bna ekhner ni yum chini demjine shuu dee amjilt khusie
Zochin · 2018/11/06
Sain bna ekhner ni yum chini demjine shuu dee amjilt khusie