Хамгийн залуу шивээсчин
2013/03/24
Руби Дискинсон гэх 3 настай охин манай гарагийн хамгийн бяцхан шивээсчин юм. Англи охин анх төрсөн цагаасаа л шивээсний хээ угалзтай орчинд өсөн торнижээ.
Түүний эцэг Руби мэргэжлийн шивээсчин аж. Тиймээс бяцхан охин нь ч түүний мэргэжлийг өвлөн авчээ. Одоогоор Руби охин аалз зэрэг хэлбэр дүрсээр шивээс хийдэг болжээ. Гэхдээ дадлагажиж байгаа учир биеийн будгаар шивж байгаа юм. Харин түүний аав охиныхоо авьяасыг Гиннессийн дээд амжилтад бүртгүүлэхээр хүлээж байгаа гэнэ.