Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өөрчлөлт шинэчлэлт хийж чадахгүй бол би өөрөө огцорно
2018/11/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, чуулганд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжлээ. Ийнхүү ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, асуулт, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн хариулт зэргийг хүргэж байна.
Ж.Мөнхбат: -Нийгэмд үүсээд буй томоохон асуудалд хариулт өгөх асуудлыг хэлэлцэж байна. Ж.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нар алдаагаа ухаарч огцордог жишгийг оруулж ирж байгаад баяртай байна. Нөгөөтэйгүүр харамсалтай байна. Бид ард түмний итгэлийг ямар их хүлээсэн билээ дээ. Нийгэмд ард иргэдийн уур бухимдал дүрэлзэж байна. Үүн рүү наймын хувинтай ус хийгээд нэмэргүй. Засгийн газар нэг сайддаа хариуцлага тооцоод мундаг байгаа мэт PR явж байна. Ер нь ард түмний итгэл чухал юм уу, Засгийн газрын нэр хүнд чухал юм уу.
У.Хүрэлсүх: -Би Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил болж байна. Томилогдохдоо эдийн засгаа сэргээх, төрийн албаны хариуцлагыг сайжруулах зорилт тавьсан. Эдийн засгийн байдал дээшилсэн. Харин нөгөө зорилт нь хангагдахгүй байгаа. Тиймээс тун удахгүй МАН асуудлаа ярина. Энэ Засгийн газар цаашид ажиллах ёстой эсэхийг ч ярина. Хангалттай хугацаанд хүлээлээ. Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт гуйхгүй бол дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Удахгүй намын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр намынхантайгаа хариуцлага ярина. Болохгүй бол ард түмнийхээ дэмжлэгийг авна. Тэгээд бүр болохгүй бол өөрөө огцорно.
З.Нарантуяа: -Иргэд УИХ-ын гишүүдийг аль намынх вэ гэдгээсээ үл шалтгаалан ажиллаж улс орноо хөгжүүлээсэй гэж хүсч байна. Та намын даргын хувьд УИХ-д байгаа 65 гишүүнээ зангидаж чадах нь уу. Чаддаггүй юм аа гэхэд Засгийн газрын гишүүдээ зангидаж чадах нь уу. Яагаад гэвэл танхимын гишүүд чинь Засгийн газраас орж ирж байгаа асуудалд эсрэг санал өгөх байдал ажиглагдаад байна. Та ард түмний итгэлийг алдахаас айж байна гэсэн. Ард түмэн таньд аль хэдийнэ итгэхээ больчихоод байна. Та үүнийг сөрөг хүчний гишүүний үг гэж битгий хүлээж аваарай. Та анх томилогдохдоо манай сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай гэж байсан. Гэтэл одоо танхимын гишүүнээр чинь хууль бус зүйл хийлгэчихсэн сууж байна. Та хуульд хэзээнээс захирагдах вэ.
У.Хүрэлсүх: -Бидний хамгийн чухал зүйл бол ард түмний итгэл найдвар. Үндсэн хуулиа хурдан өөрчлөх хэрэгтэй. Ингээгүй цагт ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн өөрчлөлт шинэчлэлт хийж чадахгүй. Тиймээс алдаагаа засах хамгийн чухал асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэрэгтэй. Удахгүй МАН-ын Бага хурал хуралдана. Ардчилсан нийгэмд санал зөрөлдөнө. МАН-ын 65 гишүүн гэдэг бол нэг хэвэнд цутгасан хүн биш. Энэ 65 гишүүнийг зангидана гэвэл ардчилсан нийгмийн зарчимд нийцэхгүй.
Я.Санжмятав: -Хүүхдүүд зодолдохдоо ч унасан нэгнээ өшиглөдөггүй. Тиймээс Б.Батзорийн талаар хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Би Б.Батзоригийг залуу байхаас нь хамтарч ажиллаж байсан. МАН ярьж эхлээгүй байхад энэ хүн 1000 айлын орон сууж барьж байсан залуу. Хүний төлөө ажилладаг смэтгэлтэй залуу. Гэтэл намынхан нь үнийг мэдсээр байж чимээгүй суугаад байх юм. Ялангуяа зээл авсан хүмүүс нь үгээ хэл л дээ.
Zochin · 2018/11/07
Jiliin daraa bas dahiad iim uym yariad bitgii zogsoj bgaasai daa
зочин · 2018/11/07
Санжмятав юун пялдага юм,Хүрэлсүх толгой нь угаасаа хүрэхгүй
matilda · 2018/11/06