Чингисийн төрсөн өдөр хэдэн бэ? гэхэд товлосон өдөргүй болгосон зарлигийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаргасан
2018/11/09
Их хааныг төрөхөд Түвдийн Лит барьж байсан уу?
Чингис хааныг Монголын сурвалж бичгүүдэд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж тэмдэглэснийг эрдэмтэд судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тэр нь намраас эхлэн шинэлдэг Монгол зурхайгаар бол Хувь, Хужир,Өөлжин,Хөхүй гэж дараалах, Хөхөө өвлийн хүйтэн эхэллээ гэж одоо ч ярьдаг хөхүй сар буюу Монгол зурхайн язгуурын тооллын 4 сард төрсөн гэдэг сурвалжийн үнэн нь энэ юм.
Намрын 3 сар дуусаад 4 дөх сар нь өвлийн эхэн буюу хөхүй сар. Тэр нь есөн есийн хүйтэн эхлэх, хамгийн урт шөнө богино өдрөөр эхлэдэг ёстой. Өөрөөр хэлбэл григорийн нийтийн тооллоор 12 сарын 22 гэсэн үг л дээ.
Гэтэл 1747 онд зохиогдсон Төгсбуянт гэх Түвд Литээр тооцоод 10 сарын сүүлчээс эхлээд 12-р сарын эх хүртэл жил болгон гүйдэг тодорхой төрсөн өдөргүй болгосны балаг нь Түвдизмийн уршиг.
Монголын хаан Чингисийн төрсөн өдөр хэдэн бэ??? гэхэд бидэнд хэлэх товлосон өдөргүй болгосон зарлигийг Ерөнхийлөгч асан Элбэгдор гаргасан.( Х.Баттулга нь засаж залруулсангүй)
Уг нь хаан байтухай өчүүхэн бид, ишиг хурга хүртэл нэг л өдөр төрдөг юмсан. Үүнийг л бид " Түвд толгой"-той болсны гай, Гэлэгпагийн шашнаар сэтгэдэг, мунхардаг болсны илрэл, эмгэнэл гэж хэлээд байгаа юм. Ертөнцөд алдраа өргөсөн агуу хаанаа хүртэл Түвдийн шашины зах үйл, ёслол, мөргөлийн литтэй хутган, төрсөн өдөргүй болгон төөрөгдүүлсэн хууль гаргадаг төртэй болсон гээд бопоход ичгүүртэй еэ??? Яаж мунхрахаараа жил болгон төрсөн өдөр нь өөр өөр өдөр таардаг, түүнийг нь Төр нь баталгаажуулж Монгол бахархлын өдөр хэмээн ард түмнээрээ тэмдэглүүлдэг байнаа???
Та нар өөрсдөө төсөөлөөд бодолдоо. Таны төрсөн өдөр чинь жил болгон өөр өөр өдөр болдог гээд.
Төгсбуянтын зурхай гээд байгаа чинь зурхай биш( байгалийн зүй тогтол, жам зүйтэй ямар ч хамаагүй)
Түвд шашиныхан зан үйлээ хийдэг лит нэртэй сараар баримжаалдаг маш бүдүүлэг тэдний шашныхны ёслолын цагийн хуваарь шүү дээ!!! Түүхэн сурвалжинд тэмдэглэгдсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн болох жил бүрийн 12 р сарын 22 нд л Их хаан Чингисийнхээ мэндэлсэн өдрөөрөө бүгдээрээ монгол гэдгээрээ бахархах ёстой. Мөн мянганы суут хүмүүн агуу хаанаа түвд шашины богд гэх цолоор нэрлэх нь ч "Өглөө болгон өмнө зүгт Тангуд бийг сануулж бай" хэмээн захисан захиас гэрээслэлийг нь ноцтой зөрчиж буй үйлдэл, доромжлол болно. Монгол Төрд шургалсан харь цустнууд, харь сэтгэлгээтнүүд,харьд урвагсад, харь изм үүдэд мунхрагсдын гай энэ мэтээр үргэлжилсээр.
"Монгол ухаан есөн эрдэм" номноос...
Зочин · 2018/11/11
Тэгээд новшчинь баахан аллага хийсийн бншт
Зочин · 2018/11/11
Тарвагадорж зангиагаа зүүгээд шүүхрүү очдоо тэгээд улсаас шударга идсэнээ хураалгаад хамтарагчидаа дагуулаад шоронлуу явдаа тэгвэл чамайг ёстой шударга гэж хэлье чи монголын төр засаг шүүх прокурор АТГ ыг самарсан даа шударга юм нэгч байхгүй болгосон хятад даа Энхболд Элбэгдорж 2 хятадын хурлийзаараа яг нийлдэг 2 доо
иргэн · 2018/11/11
Эргүү төлөг шиг Элбэгдоржоос Хөгийн санаа бодол Муу муухай бүхэн гарна Гитлерээс ч дор амьтан Гитлер тухайн үеийн Герман орны Эдийн засгийг гартаа оруулсан Герман үндэстэнийг Ядууруулж байсан Еврейчүүдын Эсрэг босож Герман орон Герман үндэстэнээ аврахын тулд гарч ирсэн Улс төрч Канцлер байсан хүн тэгэхэд Элбэгдорж Гадныхантай нийлээд Улс орноо Цөлмөж Ард иргэдийнхээ Эсрэг Үйл ажиллагаа явуулж Худлаа ярьж Чалчиж байгаад сүүлдээ Ард иргэд дээ Ад үзэгдэж Ардын дайсан болтлоо Адлагдаж ор сураггүй Нутаг оронгүй хаа яваа нь мэдэгдэхгүй болчихсон Этгээд шүү дээ энэ Этгээд Элбэгдоржийн тарьсан Балаг одоо ч дуусаагүй л байна Улс орон Ард иргэдэд маань Хохирол үзүүлсээр
зочин · 2018/11/11
соц уед 5 сарын 31нд нууцаар тэмдэглэж байсан
lkhavasuren · 2018/11/10
шаабар · 2018/11/10
Ном номонд өөр өөрөөр бичсэн байдаг. Хөх сударт бичсэнээр бол цэцэг ногоо дэлгэрсэн урин дулаан цагт Дэлүүн болдогт хээр төрсөн гэсэн байдаг. Эрдэмтэн мэргэд сайтар судалж, бас шүүн хэлэлцээд нэгэн өдөр товлох нь зөв мэт. төрсөн он нь зөв боловч сар өдөр нь зөрүүтэй байдгийн цаана өөр учир шалтгаан байдаг ч юм билүү. Яг онгон нь олддоггүй шиг. Олон санаат оргож чадахгүй гэдэг. Цэгцтэй үндэслэлтэй шийд гарах хүртэл одоогийн зарлигт зааснаараа тэмдэглээд явах нь зөв буй заа.
Зочин · 2018/11/09
Их хаан маань бар жилийн бар сарын бар өдөр төрсөн гэж бид мэднэ.