“Aлтан загас” ирэхэд нь арван дөрөвхөн гэр гуйдаг тэнэг гэж байх...
2018/11/10
Сингапурын Монголоос төрсөн гэж үзэж болохоор дэлхийн тэрбумтан Петер Лимийн өв залгамжлагч Ким Лим саяхан Монголд ирсэн. Түүнийг Монголд ирэхийг урьсан хүн нь Сингапурын баячуудын нэг болох Билли Лим гэж хэвлэлүүд бичиж байгаа.
Билли Лимийн хувьд Монголд амьдардаг тэрбумтан гэгддэг. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй бизнесийн түншийн харилцаатай гэдгээрээ танигдсан нэгэн. Тэрбумтан Лимийг Монголын уул уурхайгаас баяжсан ч гэж үздэг. Ийм л дэлхийд нэртэй Сингапурын Монголоос төрсөн гэх тэрбумтны өв залгамжлагчийг ирэхэд бид ердөө арван дөрөвхөн гэр гуйж царай алддаг байна шүү.
Орон гэргүй хүнд, хүйтний ам наашилсан энэ үед гэртэй болно гэдэг сайхан. Харин дэлхийн тэрбумтнаас монголчууд бид гэр гуйгаад бөхөлзөж байна гэдэг өрөвдмөөр. Хүмүүнлэгийн үйлсэд хөрөнгө оруулалт хийж ирсэн тэрбумтны охин нутагтаа очоод инээд нь хүрээд ярьж байгаа. “Монгол орон надаас 14-хөн платка буюу майхан гуйлаа. Нэг нь 1000 доллар ч хүрэхгүй юм билээ. Үнэхээр ядарсан ард түмэн юм аа” гэж ярьж байгаа.
Дэлхийд алдартай Испанийн Валенсиа хөлбөмбөгийн багийн эзэмшигч, “McLaren” болоод Английн “Manchester” зочид буудлын эзэн эрүүл мэнд, үнэт цаасны зах зээлд дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмийн өв залгамжлагчаас очиж очиж нэг муу гэр гуйж нэрээ хугалах юм даа. Сэтгэхүйн хувьд, үнэт зарчмын хувьд өөрсдийгөө ийм дорой гэдгээ харуулах хэрэг байсан гэж үү. Дааж давшгүй юм гуйхаа больё гэхэд, ядах нь ээ наад зах нь ганц сургууль, цэцэрлэг гуйх нь ч яав даа. Монголчууд бид чинь гуйлга ч гуйж чадахаа байчихсан ард түмэн юм уу. Аливаа хүнийг хэлсэн үгээр нь хүлээн авч үнэлэх нь бий.
Тэгвэл улс орныг тавьсан саналаар нь хэмжиж болно доо. Хэдэн навсархай гэр царайчлаад өрөвдөлтэй нь аргагүй зогсож байгаа монголчуудыг хараад дэлхийн зартай тэрбумтнууд “Хөөрхий минь дээ” гэж бодож байгаа. Ийм хүмүүстэй хөгжил дэвшлийн тухай юу ч ярих вэ дээ гэж үнэндээ голж байгаа. Арван дөрвөн гэр өгсөн тэрбумтан хүүхэн “Хүн бүрт үнэхээр талархаж байна” гэж инстаграм хуудсандаа нийтэлсэн байна гээд манайхан баяртай нь аргагүй бичицгээж байна. Хүн бүхэнд талархах биш, харин ч монголчуудыг өрөвдсөн доог тохуу болгосон далд утгатай үг байж таарна.
Тэрбумтан Лимд Ноён уулынхаа алтыг ч өгч байгаа гэсэн огтоос батлагдаагүй тэнэмэл мэдээлэл нийгэмд байна. Уг тэнэмэл яриа үнэн бол, манайхны хардаж сэрдээд байгаа зүйл ортой бол юу болох вэ. Арван хэдхэн навсархай гэрээр алтныхаа үүр уурхайг өгчихсөн болж таарах уу. Гэхдээ энэ бол батлагдаагүй мэдээлэл гэдгийг дахин тодотгосон нь зүйтэй байх. Оросын аугаа найрагч Пушкины “Алтан загасны үлгэр” хэмээх сонгодог зохиолд гардагчлан “Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутаг”-аас дэлхийн зартай тэрбумтан буюу Сингапурын Ким Лим шиг “алтан загас” санасны зоргоор тийм ч олон ирэхгүй л болов уу.
Эх сурвалж: Өдрийн сонин
Net eer mungu oloh · 2018/11/15
1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=129846 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр өгнө 2.4 оронтой нууц үг 3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4.Mongolia 5.Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линдээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
bayar · 2018/11/14
Guimtgai mortloo golomtgoi gj ymar unen ug we tamineee
Нэтээр мөнгө олох боломж · 2018/11/12
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 linkrvv orood start now gj daraad buglunu 1.Нэвтрэх нэр өгнө 2.4 оронтой нууц үг 3.email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4.Mongolia 5.Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линдээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элүүсээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
Зочин · 2018/11/11
За яахав ээ АТГ ын дарга Энхжаргалд өгчих
Зочин · 2018/11/11
Их хурлийн гишүүдээ өгөх юм байгаа биз дээ манай дарга нар хэцүү байгаа шүү ард түмнээс хулгайлсан юм нь багадаад унтаж чадахгүй байгаа гэсэн
Zochin · 2018/11/11
Harin heden gerniihee toloo bidnees yum guih gej irsench yum biluu
иргэн · 2018/11/11
за яахав дээ өгч байгаа нь их юм тэгээд ч Чамлахаар чанга атга гэдэг угаасаа Олзны бага нь Амттай гэдэг шүү дээ өгсөний нь дуугүй л ав аан
Зочин · 2018/11/11
гуйх ёстой юм уу,бид гуйлгачид юм уу
bat · 2018/11/10
Uchirtai l uglug bndaa!
Zochin · 2018/11/10
Kkkkk
Хүннү · 2018/11/10
Заавал юм гуйх албатай юм уу. Хэнд гэр авч өгөх байсан юм. Малынхаа толгой цувдайг голоод хяж байгаа хүмүүст гадны хүнээс юм гуйхаа ичихгүй байна. Одоо манайд байгаа гадны тусламжийн сангуудыг зогсоох хэрэгтэй. Тэд монголчуудыг залхуу болгож байна. Өөрснөө амьдарч сур, туслам хэрэгтэй нэгэнд монголчууд өөрснөө тусал. Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сан гэдэгчинь Тайваны "од"-ууд хөрөнгөө нийлүүж байгуулсан сан шүү дээ. Манай "Од"-даас ийм ухаан гарахгүй л дээ.
Зочин · 2018/11/10
бал дарга бүхэл бүтэн хороолол гуйгаад авч чаддаг ухаантай байлаа
matilda · 2018/11/10
Зочин · 2018/11/10
Эд эрхтэн чинь бүтэн байхад гадны нэг хүүхнээс гэр гуйгаад зогсож байдаг өөрөө эмгэнэл иймэрхүү балиар зүйлээ үтэр түргэн зогсоо.
Зочин · 2018/11/10
Ийм юм бичихээсээ ичээч
зз · 2018/11/10
гуйсан, авсан юмны хариуд баялагаа өгөх үү , наад зусарч нар чинь юу өгөө бол