Монгол залуу "Холимог тулаан"-ы төрөлд ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2018/11/11
Монгол залуу холимог тулааны төрөлд дэлхийн аварга боллоо.
Монгол тулаанч Н.Отгонбаатар өнөөдөр “Dragon house” холбооны 73кг-ийн жинд Бразил улсын тамирчинг хүнд цохилтоор буулган авснаар ийнхүү дэлхийн аваргын болзлыг хангажээ.
Түүний хувьд энэ анхны ялалт байсангүй. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Сан Франциско хотод болсон холимог тулаанд Брандон Дэликуадриг буулган авч ялалт байгуулж байжээ.
Тэрээр 1987 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн Ирвэс клубын тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад нэгэн юм. Тэрээр цагдаагийн байгууллагад 11 жил ажилласан бөгөөд мөн энэ хугацаанд тасралтгүй спортоор хичээллэсээр иржээ.
www.Seen.mn
s · 2018/11/11
amjilt