Хурдын Д.Отгонбаярт урлагийнханы барьсан ГЭНЭТИЙН БЭЛЭГ
2018/11/12
АНУ-д "Нирвана" хамтлагийн дуун дээр 1000 бөмбөрчин хамт тоглосон бол ОХУ-д Виктор Цой-ийн дуун дээр 300 гитарчин хамт тогложээ.
Тэгвэл энэ уламжлалыг Монголд мөн үргэлжлүүлж, МУГЖ гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаярын энэ сарын 23, 24-нд болох тоглолтод нь зориулан урлагийн анд нөхөд нь гэнэтийн бэлэг барилаа.
Д.Отгонбаярын 10 жилийн өмнө "Чоно" хамтлагт зориулан зохиосон "Чамд таалагдахын тулд" дууг дахин шинэчлэн "Чоно", "Хурд", "Харанга" “Никитон” “Nisvanis” болон үе үеийн амьд хөгжмийн хамтлагууд мөн Д.Отгонбаяртай уран бүтээлээр холбогдсон дуучин С.Наран, С.Сэрчмаа, Б.Чинбат зэрэг үе үеийн уран бүтээлчид, "The Voice of Mongolia" шоуны "Team Otgoo" багийнхан оролцож бүтэн сар бэлджээ.
Энэхүү гэнэтийн бэлэгийг санаачилж зохион байгуулсан BRAND MEDIA GROUP болон хамтран ажилласан Ace Entertainment нийт уран бүтээлчдэдээ "Чоно" хамтлагийн зүгээс талархал илэрхийлж өөрсдийн фэйсбүүк хуудсандаа дараах хоёр бичлэгийг тавьсан байна.
Гэнэтийн бэлгийн бэлтгэл ажил хэрхэн явагдсныг дараах бичлэгээс үзээрэй