М.Энхболд, Засгийн Газар 2-ын аль нь түрүүлж огцрох вэ?
2018/11/13
УИХ-ын 2016 оны сонгуулиар ялалт байгуулсан МАН-ын дотоод зөрчил ил болж эхэллээ. Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах санал албан ёсоор гарган, НИТХ-д хүргүүлж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулна гэдгээ зарласан юм.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардаад байгаа.
Мөн үүнтэй зэрэгцэн өнөө өглөө УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн Газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлснээ албан ёсоор зарлав.
Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд, У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрын аль нь түрүүлж огцрох вэ? гэдэг тоглоом Төрийн ордонд эхэллээ.
Ч.Явуу
sonin.mn
Иргэн · 2018/11/14
Миеэ энхболд мафии! Толгойлогч энэ хулгайчииг ман зайлуул тэгж байж цэвэрлэгээ хиихэд амар
иргэд олон түмэн · 2018/11/13
Газар наймаалсан гавьяа зүтгэлийг нь үнэлэж миеэг нь түрүүлүүлэх байлгүйдээ,хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гээд байсан шүү
Хүн · 2018/11/13
Засгийн газар эхэлж огцорно
Хүн · 2018/11/13
0000