АТГ өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүл, бизнесийнх нь түншүүдийг албадан саатуулж, "их баривчилгаа" явуулах гэж буй ажээ.

Албан ёсоор бол авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгах гэх тайлбартай ч зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын дарга М.Энхболдыг хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх шаардсан болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Ундраа нар Засгийн Газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн зэрэг сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай шууд холбоотой гэнэ.

АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг хэн гэдэг улс төрч-төрийн өндөр албан тушаалтны гэрт цагаан сараар очиж золгодог, залуу цагийн сайн найз гэдгийг нь улс төрийн хүрээнд хэн хүнгүй мэдэх билээ.

Ч.Явуу

sonin.mn