Талийгчийн шүүх эмнэлэгийн дүгнэлт эцэслэн гараагүй гэв
2018/11/15
Өнгөрөгч сарын 24-ны өдөр “Mongolian next top model“ нэвтрүүлгийн шилдэг оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн гэх мэдээлэл нийгмийг цочроосон.
Түүний үхлийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байсан ч шүүх эмнэлгийн дүгнэлт 14 хоногийн дараа гарснаар үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоно гэсэн юм. Талийгчийн үхлээс хойш 21 хоног өнгөрч байгаа бөгөөд задлан шинжилгээний хариуг "Гадны ямар нэгэн нөлөөгүй, нас барахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан" хэмээн дүгнэсэн гэх мэдээлэл гараад байсан билээ.
Тиймээс энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Өндрөөс унаж амь насаа алдсан Ч-ийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэж ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мэдээлсэн" гэв.
Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар:
"6.2.6.шарил шинжилсэн бол ажлын 21 хоногт багтаан дүгнэлтийг гаргана" гэжээ.
e · 2018/11/19
uchirtai udaan shinjilj b,adaa..sejigtei b,aa
lol · 2018/11/15
Гэртээ архидаж байгаад гарч нөгөө орцондоо орж үсэрсэн болж таарч байна уу? Битгий ингэж хуцаж ульж бай муусайн авилга авсан новшнууд!!!! Үйлийн үрээ эдэлнээ та нар.
ggggg · 2018/11/15
Зочин · 2018/11/15
юу гэж амиа хорлох вэ дэ өөр орцноос үсэрхээр гоё үхдэг гэж хэлэх гээд байгаамуу