Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннауд манай улсад одоогоос 2 жилийн өмнө хүрэлцэн ирсэн юм. Түүний ирсэн гол зорилго нь  Монголоос өөрийн шинэхэн уран бүтээлийн гол дүрийн эмэгтэй жүжигчнийг шалгаруулах байлаа. БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт кино хийх гэж буйгаа дуулгасан.

Тэгвэл уг шалгаруулалт жүжигчин Р.Анхням шалгарсан юм. Киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм байна. Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням. Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино ирэх 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.

Жан-Жак Аннаудыг Монголчууд бид Брит Питтийн тоглосон “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил”, “Мэргэн буудагч” Василий Зайцевийн тухай “Дайсны аман дээр” болон “Баавгай”, “Нууц амраг”, “Хар алт” зэрэг киногоор нь  андахгүй ээ.

Д.Ана