Африкт буяны үйл ажиллагаа явуулж байгаа тухайгаа Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Хэрэгцээтэй хүмүүст нь тусламж олгох боломж өгөхийг би бурхнаас хүүхэд байхаасаа л хүсдэг байсан. Төлөвлөсөн төслөө эхлүүлэхээр би энд 4 сарын дараа эргэн ирнэ” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.

Ирландын тамирчин Конор Макгрегортой тулалдан ялалт байгуулсныхаа дараа Нурмагомедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нартай уулзсан юм.

Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод  болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг