Өчигдөр “Херо” энтертайнмент студийн бэлтгэсэн “Бид одоо л ёроолдоо хүрчбайна” нэвтрүүлгийг хэд хэдэн телевизээр ээлжлэн цацаж байна. Цаашид ч олонсувгаар гарах биз. Мөнгөтэй бас эрх мэдэлтэй болсон улс.

Уг нэвтрүүлэгтээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ хөтлөгч,оролцогч, сонгуулиар нь ажилласан хүмүүсийг оролцуулж, өнөөгийн нийгмийн болох,болохгүйг яриулж нийгмийн олонхийн тархийг угааж, оноо цуглуулав.

Үзсэн хүмүүс “Энүүгээрээ юу хэлэх гээд байна?” гэж асууж байна. Биднийхарах нь ноён Ерөнхийлөгч: “Би Ерөнхийлөгчийн засаглалыг хүсээгүй” гэдгээтэднээр дамжуулж хэлүүлэхийг хүссэн бололтой байна.

Судлаач Д.Ганхуяг “Аль нэг засаглал сайн гэсэн юм байхгүй, аль аль ньалдаатай, оноотой” гэсэн бол хуульч С.Нарангэрэл, гавж Нямсамбуу, хөгжмийнзохиолч Жанцанноров нар “Өнөөгийн нийгмийн асуудал бол ёс суртахууны уналт”эцэстээ тулснаас болсон, доктор С.Дулам “буруу үлгэрлэгч” олон болсон тулЕрөнхийлөгчийн засаглал осолтой гэж дүгнэв. Ийм нийгэмд сайн хүн Ерөнхийлөгчболохоосоо муу хүн болох магадлал илүү тул болгоомжлох ёстой гэдэг дээр саналнэгдэж байна.

Тиймээс төрийн үзэл суртлыг сэргээж, хүмүүсийн ёс суртахууныг дээшлүүлэх ньчухал гэж үзэж байгаа бололтой. Бас тэднээр хэлүүлсэн өөр нэг мессеж болЖДҮХС-аас бага хүүтэй зээл авсан хүмүүсийг хуулийн дагуу хатуу шийтгэж, УИХ-аас“хөөх”-ийг санал болгов.

Сангийн зээлийн жагсаалт цаашид улам олон гишүүнийг хамрах төлөвтэй байна.Жагсаалтыг үргэлжлүүлбэл УИХ-д сангийн зээлтэй холбогдоотой хүн үлдэхгүй нь бололтой дог...         

http://tseneg.mn