Санчигравдан дүвчин чөтгөр болж хужаагийн гавлыг устгажээ
2018/11/17
Бараг л хүн төрөлхтөн үүсч буй болсон цагаас эхлээд Монголтой дайсагнасан улс бол манай өмнөд хөршийнхөн. Тэд 1920-иод оны үед манайд ноёрхолоо тогтоохдоо ганцхан цэрэг зэвсгийн хүчийг ашиглаж байсан гэвэл баатарлаг түүхтэй биднийг тийм ч амархан эзлэхгүй байсан буй заа. Энэ тухайд бидэнд нэгэн маш нууц мэдээлэл олдсон юм.
Олон үг үл нуршин үүнийг сийрүүлбэл...
«Дундад иргэн улсын дарангуйлагч генерал Сю Шү Жаныг Чуулалт хаалганаас Монголын нийслэл Их Хүрээг чиглэн хөдлөхөөс нэг хоногийн өмнө 500 хар цэргээр хамгаалуулсан дамнуурган жууз ирсэн нь гамингуудын анхаарлыг татсан авч чухам хэн гээч ноён заларч ирснийг ганц ч хужаа мэдэж чадсангүй. Харин уг жуузыг хамгаалж ирсэн нэгэн хужаа «Жуузанд заларч яваа ноёнтон Да туниас гараад хэд хоноход ганц ч үг цухуйлгаагүй гэж гамингууддаа хэлэнгүүтээ тас гэдэргээ саван унаад мөчийн төдийд л гэдэс нь хөөн хага үсэрсэн гэдэг. Гэвч энэхүү нууц Монголд ирээд тайлагдсан юм.
Уг жуузыг Чуулалт хаалганд ирсний маргааш л Сю Шү Жаны цэргүүд Монгол руу дайлаар мордсон билээ.
Тэгээд ч Богд хааныг Дан Жун Тангийн хөрөгт мөргүүлж амжсан билээ. Уг жуузыг Сил Лэн Пүүгийн яам гэгчид маш нууцаар оруулан доторх зүйлийг залсан бөгөөд Богд хаан хэдий хүчинд автаад байсан ч өөрийн тагнуулаа илгээн чухам хэн болох, эсвэл ямар зүйл болохыг мэдэх даалгавар өгчээ. Гэвч энэ нь амжилт олсонгүй. Мөнөөхөн тагнуул нь гэдэс нь хагараад үхчихсэн байжээ. Харин тухайн үедээ Богд хааныг ойрын шадар байгаад амь алдсан Ямаан Чимэдийн хүүгийн холын хамаатны 60 настай Санчигравдан гэгч дүвчин маягийн эр ялгуусан лам, ордны донир нарт нэгэн зүйлийг өчсөнөөр Богд хаанд бараалхах зөвшөөрөл авчээ.
Уг Дүвчин эр хаантанд айлтгахдаа:
Си Лэн пүүгийн яаманд байрлаж буй уг зүйл бол маш эртний түүхтэй, хар хүчийг шингээсэн чөтгөр шулмасын язгуурын эд зүйл бололтой. Тиймээс бид уг бузар зүйлийг агуулж буй хужааг барин авч үнэнийг мэдэх шаардлагатай. Тиймээс тэр хятадад ойртохын тулд надтай нийлээд гурван бүлтэй эр яваг. Бид биеэ хамгаалахын тулд бузрыг бузраар арилгана. Иймээс бид хөсрийн сүүж /үхсэн хүний/ нэг нэгийг биедээ авч явбаас лав тэр айхтар зүйл бидэнд аюул үл учруулмой гэжээ.
Богд хаан ч үүнийг сонсоод лүндэн болгож, ёсоор гүйцэтгүүлжээ.
Тэд шөнө дөлөөр Си Лин Пүүгийн яам орчмоор эргэлдэж байгаад мөнөөхөн хужааг бариад ирсэн аж. Сайхь хужааг барьж ирэнгүүтээ одоогийн Далан давхар орчим аваачаад толгой руу нь өлсөж үхсэн эмгэний хувхай сүүжээр гурав тоншоод хятад хэлтэй хүнээр асуулгахад:
Энэ бол харь хүмүүсийг /Монголд устгах чөтгөр юм. Мин улсын үед Датуньд амьдарч байсан Жан Ли Хуа гэгч хараалчаараа зард гарсан луухааны гавлын яс байгаа юм. Уул нь сүүжтэйгээ байсныг нь Манжийн хааны ордны жатгач Лоопуу гэгч манж эр номын хүчээр үнс болгож орхисон юм. Хэрэв үүнийг устгахгүй бол Монгол Дундад иргэн улсын дарлалд үүрд орох учиртай юм гэж өчжээ. Харин уг гавлыг хэрхэн устгах талаар асуухад:
Чөтгөрийг чөтгөр л устгана гэж хэлээд гэдэс нь хагаран амьсгал хураажээ. Маргааш өглөө нь гэхэд уг хужааг хайн Хүрээ даяар гамингууд тархан бүхнийг нэгжин алж талж байсан гэдэг. Дээрх яриаг Богд хаанд сонсгоход:
Санчигравдан /дүвчин эр/ чи гавлыг устгаж чадах уу гэж асуухад Дүвчин:
Би дийлэхгүй. Чөтгөр л дарна гэсэн, тиймээс миний дүү Ямаан Чимэдийн хүү хаан танд амиа өгсөнтэй адил би улс Монголдоо амиа зориулъя гэж өчжээ. /Энэ дашрамд сонирхуулахад Ямаан Чимэдийн хүү Богд хаантай гомосекс байсан гэдэг яриа бий/
Богд хаан ч «Яаж тэр вэ?» гэж асуусан юм байх.
Санчигравдан дүвчин:
Би чөтгөр болохоор шийдлээ. Нэгэнт өөрийн дур зоргоор чөтгөр болж буй учраас би улс Монголоо гэсэн хүнд л лав гай тарихгүй. Харин та бүхэн намайг үхсэний 49 хоног дээр төрлөө олоход минь нэмэр болохуйц ном хурж, буян үйлдээрэй. Улс даяар сүр хийж сүнс , буг чөтгөрийг хоолло гэсэн хүсэлт тавьжээ. Энэ хүний үгэнд итгэхгүй хүн Богдын шадрууд дунд байсан ч улс Монголынхоо хувь заяаг бодоод ганц хүн ганхийж дуугараагүй аж.
Санчигравдан дүвчин тэр оройгоо хүрээндээ хараалчаараа зард гарч байсан Шавийн аймгийн Жамбал зайрангийнд очиж үүр цайтал ярилцсан гэдэг бөгөөд маргааш орой нь үнэгэн харанхуйгаар Жамбал зайрангийн хамтаар үхэгсэдийн газар очиж амиа егүүтгэжээ.
Жамбал зайран түүнийг үхэж байх үест хөөтэй ус, шахаанд ордог хөсрий зүйлсээр /үхсэн хүний үснээс эхлээд өмд хамд гээд муу муухай зүйлс байдаг. Энэ нь Манжийн есөн эрүүний хамгийн хүнд хэсэг болой.сурв/ домнон муу ёрын сүнснүүдийг дуудаж байсан гэдэг.
Хэрэг явдал Санчигравдан дүвчин амиа хорлож нас барснаас өөр гавьтай зүйлээр мэдрэгдсэнгүй.
Харин энэ явдлаас долоон хоногийн дараа Си Лэн Пүүгийн яам хавиар сэгсгэр үстэй муухай орилсон хүний сураг сонсогдсон бөгөөд гамингууд хэдэнтээ буудсан авч ер үхэхгүй байгаа тухай чимээ шуугиан дэгдэв.
Үүнийг сонсоод Богд хаан болоод шадрууд нь ихээхэн олзуурхаж байжээ. Харин Шанзав Бадамдоржид энэ хэргийг огт сонсголгүй өнгөрөөсөн гэдэг.
Тун ч удалгүй хүрээг эзэлсэн гамин болоод худалдаачин хужаа нар хэд хэдээрээ гэдэс нь хагарч үхэх болсон төдийгүй нэгэн шөнө Си Лэн Пүүгийн яамны байшин салхинд нурснаар модон авдарт байсан гавлын яс үнс болсоныг мэдээд Сю Шү Жан ухаан алдан унажээ. Тухайн үед нүдээр үзэж амьд үлдсэн нэгэн гамин цэрэг «Хай, нигаа муухай күнээ нисэж ирээд гавлаа шатаасан» гэж хазгай муруй монгол хэлээр хэлсэн аж. /Түүнийг Богдын туршуулууд хулгайлжээ/ Энэ үеэр Богдын лүндэнгээр Монголын ихэнх сүм хийдэд буян ном хурж Санчигравдан дүвчингийн хойдохыг ёсолжээ. Түүгээр ч үл барам Богдын сангаас 20 мянган лан мөнгөний хүнсний зүйлсийг ядууст тараан өгч буян үйлдэж байжээ. Ийнхүү хар хятадын бузар санааг дарсан нэгэн эрийн түүх ная илүү жилийн дараа сөхөгдөж байна.
Өнөөгийн бидэнд магадгүй дэлгэцнээс үздэг Холливудын зөгнөлт кино шиг санагдаж болох авч тэмцэл гэдэг зөвхөн зэвсэг бариад хүн цааш харуулах биш далд ертөнцийн нууц увдис хүртэл оролцдог гэдэг нь гайхамшиг бус уу. Үүнд итгэх эсэх нь таны хэрэг.
Гэхдээ өнөөдөр бясаа, жоом шиг үүрлээд байгаа хужаа нар зэвсэггүй орж ирсэн.
Харин дээрх зүйлд өгүүлэгдсэн шиг эс юмаа гэхэд элдэв башир муухай зүйлсийг агуулсан байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
Эх сурвалж www.wikimon.mn
зочин · 2018/11/17
овоо гайгүй явж байснаа богдыг гомо гэж мэдрэлтээд шал дургүй хүргэчлээ