“Хүннү Молл”-ын тоглоомын төвд тоглосон хүүхэд хуруугаа тасалжээ
2018/11/18
Өнгөрөгч бямба гаригт “Хүннү Молл”-ийн тоглоомын төвд тоглож байсан хүүхэд хүнд гэмтсэн байна. Энэ тухай хүүгийн ээж бусдад сэрэмжлүүлэг болох үүднээс өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр, Сайн байцгаана уу өнгөрсөн Бямба гараг буюу 11 сарын 10нд хүү маань Хүннү моллын коток дээр тоглож байгаад халитарч унаад босох гэж байхад хажуугаар нь гулгаж байсан хүн зогсч чадалгүй хурууг нь дайраад тасалчихсан. Хэтэрхий олон хүнийг зэрэг гулгуулдаг хамгаалалтын ямарч хэрэгслээр хангадаггүй, өмнө жилүүдэд уг нь хянаад харж байдаг багш дотор нь байдаг байсан, тэгээд нэг ч удаа яаж байна гээд асуухгүй байгаа. Хүүхдээ баярлуулах гээд л очсон чинь хуруугүй болоод буцлаа,гулгаж байгаа бичлэгээ авий гээд залгатал эргээд холбогдоё даргадаа тайлантайгаа өгсөн гээд арга саам хийгээд өгөхгүй байгаа бидний хүүхдийн амь нас эрүүл мэнд тэдэнд огт хамаагүй бололтой хэмээн бичжээ.
Зочин · 2018/11/19
Хүн аюулгүй байдлаа өөрсдө хариуцах хамгаалах ёстой заавал хүн буруутгаж явна гэдэг...
Зочин · 2018/11/19
Гай тохиолддог.Заавал хэн нэгэн буруутах ёсгүй. Скай дээр хүнгүй шахам байхад нэг нөхөр намайг намайг ухаан алдтал мөргөж билээ. Тэшүүр ч гай таарвал хутга шиг зүсдэг
Zochin · 2018/11/19
Mash bohir Gazar. Tureeslej bga Gutluund ni aimshigiin bohir, muuhai unertei. Ochih hereggui gazar
иргэн · 2018/11/18
хохирлоо төлүүл муу луйварчдаар,мөнгө л нэхэхээс өөр хүнийг бодсон юу ч хийхээ больсон жаахан хүүхдийг 30-н минут юм бол өвдгөвч,малгай нтр-ээр яах юм гээд гулгуулсан байна лээ,өнөөх нь бөөн өвдөг тохой шалбархай новш гэж..,
ард түмэн · 2018/11/18
пума компани ш дээ эзэн нь яанаа ямар зэвүүн юм бэ хохиролоо төлүүлээч энэ компаниар