Өнөөдөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа.  УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийг бага хүүтэй зээлсэн бол  тэднээс ч их хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн 950 саяаас их, хэдэн тэрбумаар хэмжигдэх хэмжээний мөнгийг зээлсэн байна. Тодруулбал,“АПУ” хэмээх байгууллагаараа овоглогддог Г.Батхүү УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа  Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс “Шунхлай” ХХК-иараа  дамжуулан  35 293 427 520  /гучин таван тэрбум хоёр зуун ерэн гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун хорин/ авсан байна.

Таны харж байгаа дээрх зураг бол Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд  шатахууны жижиглэнгийн худалдааны  үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд  хэн хэдийг авсан болохыг нэгтгэсэн  хүснэгт.

Хүснэгт  дэхь Шунхлай ХХК-ийг Шунхлай групп ХХК үүсгэн байгуулсан. Харин Шунхлай групп ХХК-ийн үүсгэн байгуулагч нь  УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байгаа юм.  Үүнийг улсын бүртгэлийн  дараах мэдээлэл батална.

Архи, ус, удаа, медиа групп, эмнэлэг гээд Г.Батхүүд ороогүй салбар бараг үгүй.  Гэтэл Н.Батхүү юу дутлаа гэж  УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа  ийнхүү  улсаас асар бага хүүтэйгээр  35 ТЭРБУМ төгрөг зээлнэ вэ?

ЖДҮ-ээс зээл авсан гишүүдтэй ёс зүй, хариуцлага ярьж, шалгах талаар ярьж байгаа энэ цаг үед  35 293 427 520  /гучин таван тэрбум хоёр зуун ерэн гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун хорин/ зээлсэн Г.Батхүүг ч гэсэн шалгах шаардлага байгааг зарлан тунхаглаж байна.

www.tac.mn