Ж.Мөнхбат гишүүний зөвлөхийн биед халдсан хэргийг шалгуулна гэв
2018/11/19
Бямба гарагт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь чуулганы хуралдааны танхимд УИХ-ыг тараах санаачлага гаргаж, гарын үсэг цуглуулна гэж мэдэгдсэн.
Тэгвэл 2018 оны 11-р сарын 17-18 нд шилжих шөнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл хариуцсан зөвлөхийг гэртээ орох гэж явахад нь орцонд нь үл таних хоёр залуу зоджээ. Тиймээс энэ асуудлаар тагнуул, цагдаагийн байгууллагат хандах болно гэдгээ өөрийнхөө цахим хуудсаар мэдээлжээ.Түүний хувьд УИХ-ыг тараах санаачлага гаргаснаар ийм үйлдэл гарсан байж болзошгүй хэмээн сэрдэж байгаа аж.