Иргэд НӨАТ-ын сугалаанд итгэл алдарчээ
2018/11/19
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан. Улмаар 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг.
Энэхүү хууль нь далд эдийн засгийг хумихад ихээхэн нөлөөлсөн ба иргэдэд төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломжийг олгосон. Иргэдийн зүгээс хамгийн их тааламжтай хандсан зүйл нь НӨАТ-ын сугалаанд оролцож мөнгө хожих явдал байв. Хамгийн анх 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 158,580,000 төгрөгийн сантай, 1057864 ширхэг баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорч байжээ. Харамсалтай нь өнөөдөр энэхүү сугалаанд иргэд сэтгэл дундуур байх болсон. Учир нь сугалааны тохирол эхэлсэнээс 8 сарын дотор нийт 37 удаа азтан болсон нэгэн байхад одоог хэр нь нэг ч удаа азтан болоогүй хүн маш олон байгаа юм. Хамгийн сүүлийн тохирол өчигдөр болж 10 сая төгрөгийн 3, таван сая төгрөгийн 24, нэг сая төгрөгийн 219, 200 мянган төгрөгийн 1994, 50 мянган төгрөгийн 20484 баримт тохиролд таарч, нийт 22724 иргэн азтан боллоо. Харин супер азтан буюу 175 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Зочин · 2018/11/20
Ядуу ард түмний сэтгэлгээгээр тоглочих юм аа. Программ зохиосон хүмүүсийн садан төрөл,найз нөхөд нь хожоод хожсон сугалаагаа хамтарч хувааж авдаг байж таараа
худлаа · 2018/11/20
энэ нээрээ нэг л бишээ баахан хуйвалдсан мөнгө идсэн жижиг дунд шиг юм болох бий дээ сугалаа энэ тэр гэж байхаар НӨАТ -ийнх нь хувийг өгөөд л болоош тээ бусад нь санд төвлөрөөд эргээд сайн сайны төлөө зарцуулагдана биз худлаа гээд л бодогдоод байхын
Zochin · 2018/11/19
Hudlaa luiBar
Зочин · 2018/11/19
баярцогтын зохиосон луивар
Зочин · 2018/11/19
Угаасаа л сугалаа гэдэг луйвар л байдаг шүү дээ бид нар ийм луйварт нь итгэсээр л ирсэн
irgen · 2018/11/19
ODOO ENE UILCHILGEENII GAZRUUD SUGALAA OGDGIIG BOLIULAH HEREGTEI HEN HENDEE TOVOGTEI SUGALAA BOGLOJ AMIDRANA GEJ YU BDGIIN BUSAD OROND INGEDGUI BIZ DEE BOLIJ UZ 10% AVDAGA BOLIOO.