Хятад хоолны газар жоомтой орчинд дизель түлшээр хоол хийдэг байжээ
2018/11/19
Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хороо, Түмэн төвийн 2 давхарт байрлах Монгол ламиан ХХК-ий “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрлээ.
-
Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,
-
Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
-
Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй,
-
Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,
-
Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,
-
Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
-
Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй,
-
Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан,
-
Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,
-
Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,
-
Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Энэ мэтээр өндөр үнэтэй, шүлс асгарам хоолны зурагтай ресторануудад хууртан эрүүл мэндээ бүү хохироогоосой хэмээн сэрэмжлүүлэх үүднээс уг мэдээллийг хүргэв.
хужаа · 2018/11/20
хужаа ч гэлтгүй монгол хоолны газрууд ч гэсэн заваан бохир чанаргүй юмаар хоол хийж хүн хоролхоо боливол таарнаа мөнгөний төлөө энэ мэрэгжилын хяналт ажилаа олигтойхон хийх хэрэгтэй
Зочин · 2018/11/20
Hujaa restorand orhoo bgaad 5 jil bolj bna hujaa nart mongoo bitgii soruulaad bai orhoo baichval naad hujaa nuud chine garaad yvchihna
Оо · 2018/11/19
Заваан юм