Талийгч Ч.Чамин-Эрдэнэ амь насаа алдснаас хойш 27 хоног өнгөрчээ.

Түүний нас барсан дуудлага 10 дугаар сарын 24-ны шөнө анх ирсэн гэдэг. Хэргээс хойш 14-21 дараа задлан шинжилгээний хариу ил болсноор түүний үхлийн шалтгаан тодорно гэж байсан ч одоог хүртэл үхлийн шалтгаан олон нийтэд ил болоогүй байна. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага түүний үхлийг "Гадны нөлөөгүй" гэх дүгнэлт гарсан тухай мэдээлсэн ч энэ тухай цагдаагийн газраас үгүйсгэсэн юм. 

MNTM нэвтрүүлэг талийгчийн ээжийн хүсэлтээр өнгөрөгч 7 хоногоос эхлэн гарч эхэлсэн ч талийгчийн ах нэвтрүүлэгт хэтэрхий их монтаж хийгдсэн тухай бичжээ. Мөн тэрээр тус нэвтрүүлгийн оролцогчид болон шүүгчдээс ирж уулзах нь байтугай утсаар яриагүй гэдгийг хэлжээ. Ганцхан нэвтрүүлгийн турш талийгчийн хамгийн сайн найз байсан Н.Бадмаараг холбогдсныг дурьджээ. 

Тэрээр: "Шоунд оролцож байсан охидуудаас хэн ч ээж дээр нь очоогүй яг нэг даалгавар дарамт авсан юм шиг ээжид нь асуух зүйл их байгаа тэмцээний гурван шүүгч ирэх байтугай утсаар ч яриагүй хүн чанар байгаа бол 49 хоногийг нь дуусахаас өмнө очоорой ээжид асууж лавлах зүйл байна" хэмээн бичжээ. Мөн тэрээр "Ямар шүүх эмнэлгийн дүгнэлт гэхээр бүтэн нэг сар болчихоод байхад гарахгүй байгаа юм бэ Хурдан хариугаа гаргахыг шаардаж байна" гэжээ. 

Талийгчийн ах Ч.Гэрэлхүү цагдаа шүүхийн байгууллага үнэн зөв ажиллахгүй бол уг хэргийн үнэн зөвийг өөрөө  илрүүлнэ хэмээгээд байгаа билээ. 

Талийгчийн сайн найз Н.Бадмаараг өөрийн цахим хуудсанд дараахи зүйлийг бичсэн байжээ. 

"Саяхан л MNTM-с ирчхээд уулзах талаараа баярлан ярьж байсан найз минь. Үүрийн 6 цагт нэг нэгнээ ээлжлэн сэрээгээд гүйж дасгал хийж, бие биендээ зорилго, ирээдүйгээ ярьж инээлддэг байсан тэр л охин. Орой болгон намайг тэвэрч унтаад, нууцаа аяархан ярьж, хүнд харуулахгүй гээд цаасан дээр хүртэл бичээд надад харуулдаг байсан тэр зүйлс. Тэр олон камераас бултан байж үнэ цэнэтэй болгосон тэр бүх бид хоёрын дурсамжууд... Намайг явахад яасан ч уйлж болохгүй шүү гэж сануулсаар байхад нүдээ алчуураар боогоод уйлж байсан тэр л охин. Явлаа гэхэд минь сэмээрхэн цүнхэнд минь бичиж үлдээсэн тэр захиа, биеэсээ салгадаггүй байсан сахиусаа хүртэл гарт минь атгуулаад баяртай гээд үнссэн тэр итгэл, тэр хайр, тэр халамж. Найз нь тэр бүхнийг нь үргэлж  сэтгэлдээ, биедээ тээж явах болно" гэжээ. Гэвч тэрээр уг бичсэн зүйлээ удалгүй устгасан байна. 

MNTM нэвтрүүлгийн хасагдсан хэсгээс 

www.Seen.mn