Толины өмнө өөртөө хэлэх нууц тарни
2013/03/24
Хоол идэхэд тогтмол хэмжээ хэрэггүй гэнэ шүү...
Хичнээн бага идсэн ч ердөөсөө турахгүй байна гэж хүмүүс гомдоллодог. Магадгүй чамд ч гэсэн иймэрхүү байдал анзаарагдаж байсан байх. Хүн гэнэт бага идэж эхэлбэл хэсэг хугацаанд турж байснаа, удалгүй хичнээн бага идсэн ч цаашид турахаа больдог. Үүний учир нь хүний бие өдөрт идэж байгаа калорын тоондоо дасан зохицоод улмаар хоол боловсруулалт удааширч цаашид турах боломжгүй болдог байна. Иймд өдөр болгон янз янзын калоритай хоол идэж өөрийн биеийг дасгаж болохгүй нь.Гэхдээ чи нэг өдөр нь хоёр ширхэг алим, дараагийн өдөр нь бүтэн хонь идээд байж болохгүйгээ мэдэж байгаа биздээ.
Харин өнөөдөр 2000 калори идсэн бол маргааш 1800 калори, нөгөөдөр нь 1600 калори идэж болно. Хэрэв энэ зөвлөмжийг ашиглан хэдхэн хоногт жингээ хасъя гэж бодож байвал өдөр болгон идэх калорынхоо тоог өмнөх өдрийнхөөс 200-аар багасгаж байгаарай. Ингэж явсаар 4 дэх өдрийн дараанаас нэг дэх өдөр лүү буцаж очсоор, цикл маягаар 16 хононо. Гэхдээ өөрийн идэх ёстой өдрийн калорио гаргаж үзээд түүнээсээ ихгүй калориос эхлэн уруудуулах болно. Ингэсэнээр чи хэдхэн хоногт дуртай даашинздаа багтан сэтгэл өөдрөг алхах ба үргэлжүүлэн турах боломжтой.
Зүгээр л ус уух
Хэрэв бүсгүй минь хамгийн эрүүл аргаар туръя гэж бодож л байвал өдөрт 8-12 аяга усаа ямар ч өршөөлгүйгээр уугаад л байж дээ. Хамгийн гол нь тогтмол зөв, эрчимтэй секс хийх нь дан ганц тураах ч биш эмэгтэй хүний сэтгэл санааг тэр чигээр нь өөдрөг, эрч хүчтэй болгодог байна. Бүсгүй минь санаачлагыг гартаа аваад түүнд үзүүлээд өг. Өөр бүсгүйд атаарх Атаархалыг чинь төрүүлсэн биеийн галбиртай хүүхэний зургийг хамгийн их өртөх газраа наа. Чи түүнийг харах болгондоо өөрийнхөө сайхан биетэй болох хүсэлд улам бүр автах болно. Өөрт ашигтайгаар атаархана гэдэг эмэгтэй хүний давуу тал шүү.
Инсулин бол хамгийн том дайсан
Хэрэв чи хэвийн жингээсээ аль хэдийн хэтэрсэн бол таны бие хэтэрхий их инсулин ялгаруулж байна гэсэн үг. Инсулин гэдэг нь хоол идсэний дараа хүний биеийн ялгаруулдаг гормон юм. Инсулин нь таныг гуалиг сайхан ч болгож чадна, бүдүүн пагдгар ч болгож чадах хүчтэй эд юм. Дэлхий дээр үнэхээр их хэмжээгээр тураадаг эмнүүд байдаг. Гэхдээ яг баталгаатай нь л засгийн газрын хяналтан доор байж зөвхөн тоотой хэдэн эмч нар л өндөр хяналтан доор хүмүүст өгч болдог байна. Харин үр дүн тааруухан нь эмийн сан, гоо сайхны дэлгүүрүүдэд зарагддаг болсон нь батлагджээ. Хэрэв тэр эмийн сан ба бусад дэлгүүрүүдэд зарагддаг тураадаг өмд, цай, эм зэрэг нь үнэхээр л үр шимтэй байсан бол хүн болгон авч хэрэглээд туранхай сайхан болчих байсан. Гэвч чи үнэхээр тураадаг ховор нандин эмийг олж авах гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Учир нь хүн болгоны дотор нөгөө сайхан эмнээс маань хэд дахин нөлөөтэй зүйл байж байдаг. Түүнийг Гормон гэдэг. Хэрэв чи гормоноо удирдаж чадвал санаанд ч оромгүй үр дүн харах болно.
Инсулиныг цусандаа хийхгүйн тулд Бүсгүйчүүдийн дунд тос багатай л бол таргалуулахгүй гэдэг яриа явагддаг. Гэтэл сахар бол тосноос бараг дутахааргүй их таргалуулагч бүтээгдэхүүн юм. Жишээ нь: эрдэнэшишинй сироп, зөгийн бал, меласс, сахар, амт будаг оруулагч бүтээгдэхүүн жимснээс гадил, жимсний шүүс, бүх төрлийн хатаасан жимсийг цээрлэх хэрэгтэй. Мөн цагаан гурилан бүтээгдэхүүн бол хамгийн их инсулин ялгаруулагч мөн. Зүгээр л иймэрхүү хэрэггүй зүйлсийг байхгүй байсан гээд л бодчих.
Өөрийгөө урамшуул Магадгүй чи 1кг турсан бол тухай бүрт нь өөрийгөө баярлуул. Жишээ нь маш гоё дотуур хувцасаар. Дараа дараагийн турах кг-аа зовлон биш зугаатай зүйл мэтээр хүлээн авч сур. Урьд нь би ийм байлаа... Ямар их хичээсэний үр дүнд хэдэн кг турсан гээч? БИ ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА... Энэ бол толины өмнө өөртөө хэлэх нууц тарни...
modular homes u · 2013/06/05
ChEnf7 Maj thanks f the post.Thanks Again. Really Cool.