Хуримаа хийгээд ганцхан сар болж байхад шүү дээ
2018/11/22
Бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдсон явдлаа бичиж, ханьдаа хэлэхийг хүссэн хэдэн үгээ энд сийрүүлэх гэсэн юмаа.
Ханьтайгаа ханилаад 10-аад жилийн нүүр үзэж байна. Бидний амьдралд саад бэрхшээл зөндөө байсан ч жаргалтай өдрүүд нь олон байсаан. Хайрандаа мансуурч явсан өдрүүд, анхны үрээ өлгийдөж аваад хэмжээлшгүй баярлан усанд ч оруулж чадахгүй хөглөж байсан үе, хань минь хүндээр өвдөж аюулт өвчнийг даван гарах гэж хамт тэмцэж явсан өдрүүд, 2 дахь үрээ өлгийдөн авч хөөр баяр болж байсан үе, ариун хайрын баталгаа болсон хуримаа хийж аав ээж ахан дүүстэйгээ баярлан цэнгэж байсан мөчүүд гээд л. Гэтэл итгэж хайрлаж явсан ханиа өөр бүсгүйтэй надад хэдийнэ хэлэхээ больсон сайхан үгсийг харамгүй урсган чаталсныг өөрийн нүдээр харлаа. Би ханьдаа итгэдэг байсаан. Ааш авирыг нь, муухай зан зуршил гээд бүх л мууг нь тэвчин өнгөрүүлэхдээ ханиа хэзээ ч энд тэнд шалиглаад явах хүн биш гэж итгэдэг байсан. Гэтэл хуримаа хийгээд ганцхан сар болж байхад шүү дээ. Хурим минь миний амьдралд цор ганц тохиосон хамгийн сайхан дурсамжтай мөч байсан. Өнгөрүүлсэн амьдралаа дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж ханийнхаа, үрсийнхээ өмнө илүү хариуцлагатай сайн эхнэр, ээж байхыг дотроо тангараглаж хэмжээлшгүй аз жаргалтай байсан. Харин тэрэнд минь ямар ч үнэ цэнэгүй байсан бололтой. Тэр эмэгтэй магадгүй надаас залуухан хөөрхөн байх л даа. Гэхдээ би ч гэсэн залуухан хөөрхөн охин байхаасаа түүндээ амьдралаа зориулж үрсийг нь төрүүлэх гэж үхлээс наагуур өвдөлтийг туулж, ааш авирыг нь тэвчих гэж нүүрэндээ үрчлээ суутал хичээсэн шүү дээ.
Туулж өнгөрүүлсэн бүхэн минь хуурамч хоосон байсан мэт санагдаж голдоо ортол гомдож байна. Нэгэн цагийн зугаа хөөсөн хөнгөн хүүхнийг насан залуугаас ханилсан ханиасаа илүүд үзэж, энхрий хөөрхөн үрсээ бузрын хар сүүдэрт оруулах гэж байгаа бол би зөвшөөрч чадахгүй ээ. Зүгээр л амьдралаас минь яваад өг. Хэзээд гэр бүлээ бодож явсан үнэнч сэтгэл дээр минь гишгэлж яваа чамайг би уучилж чадахгүй ээ. Хаа хамаагүй цацаж яваа тэр сайхан үгсийг чинь харин би их л хүлээдэг байсан юм шүү.
Амьдралыг минь, алаг үрсийг минь бузарлалгүй, илүү харж ихийг санасан тэр амьдралаа сонгоод явахыг гуйя. Харин би чамд үргэлж сайн сайхныг л хүсэх болноо
adil negt · 2018/11/28
mini amidraltai tustei yum .bi ch bas iim bh gej bodood l amidarch bna 2 huuhede unchruuleltei bish geed salsan gedegt ni itgeed l bj bna da. bagsh hun uhamsartai gej bodoj yavsan ail ger uimuuleed l yavdag yum bna.zarimda setgele ongoitol huntei yariltsmaar sanagddag sh te daanch henteigee ch yarih bile
зочин · 2018/11/27
ингэж бодоод л насыг барж дээрэлхүүлж уучилж дахиад араараа тавиулаад л өршөөгөөд л хамгийн сүүлд үр хүүхэд өнчрөхгүй ч хайран сайхан насаа уйтгартай амьгүй боол шиг өнгөрөөгөөд үрчлээтээд дуусдаг даа хөөрхий эмэгтэйчүүд бид чинь
Зочин · 2018/11/25
chi yag zov helj bna. hairgui bh tusam ter belen saihan ugnuud haramgui ursana shuu dee
Emegtei · 2018/11/23
Er hun chinii hajuud bga ni chamd hairtai gesen ug gesen. Nuguu emegteig zugeer l hoshgoruulj tur zuur erguutej bga yum da. Uhaalag bgarai, odii hurtel bosgoson amidralaa nuraah hereggui
Зочин · 2018/11/22
Эр хүн алддаг. Тэр алдаа дээр нь түлхвэл тэгээд яваад өгөх бх да. Ер нь эр хүнд 30. 40 .50н насны хямрал гэж бдг.сайн ярилцсан нь дээр дэ
7 · 2018/11/22
НӨХРИЙН ЧИНЬ ТЭР ХҮҮХЭНДЭЭ БИЧСЭН ҮГС ҮНЭНДЭЭ ХОШГОРУУЛАЛТ Ш ДЭЭ, ТЭР ХҮҮХЭНДЭЭ ХЭЗЭЭ Ч ХАЙРТАЙ Ч БИШ, САЙН Ч БИШ, ХАРИН НӨХӨР ЧИНЬ АМЬДРАЛД ЧАМАЙГ, БАС ХҮҮХДҮҮДЭЭ СОНГОХ УЧИР БҮГДИЙГ МЭДЭЭЭГҮЙ ЮМ ШИГ ӨНГӨРӨӨ, ЭСВЭЛ ЖААХАН ХАЗААРЛА. ТЭГЭЭД ЧИ БҮГДИЙГ ЯЛАН ДИЙЛЭХ БОЛНО.
Dandar · 2018/11/22
Bi ehnertee bish uur emegteid hairtai bsaan argagui huuhedtei bolood suusan gehdee minii 2 dahi huuhed ehneriin min hevliid usuj boijij bga odoo ene 3aas uur min uur yu ch nadaa sonin bish ene 3taa nasan turshdaa hairtai bj tedniihee tuluu ajillaj amidarah bolno. Hairtai shuu hairuud min.