Царайлаг гаж донтон алуурчны араас бүсгүйчүүд өөрсдөө гүйдэг байжээ
2018/11/23
Ted Bundy нь Америкийн цувралын алуурчин, хулгайч, rapist, necrophile байсан юм. Тэрбээр АНУ-д янз бүрийн мужуудад 50 эмэгтэйг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Боловсон төрхтэй сайхан залуу танихгүй эмэгтэйд “Сайн уу, намайг Тед гэдэг” гэж хэлээд л танилцдаг, харамсалтай нь энэ уулзалт эмгэнэлтэйгээр төгсдөг. Теодор Банди бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин болохоор тэр. Тэр бүсгүйчүүдийг яг л соронзон шиг татдаг хүн. Түүний энэ эелдэг хэдхэн үг хамгийн багаар бодоход 50 орчим эмэгтэйд цаазын ял болсон юм. Банди өөрийнхөө гадаад төрх, эелдэг байдлаараа америкийн хотуудаар, бүх америкаар үхлийн элч болон аялж явжээ. Тэрээр гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчидийн цогцостой бэлгийн харьцаанд ордог байсан бөгөөд 12 хохирогчийг толгойг гэртээ авчирч хадгалж байсан байна. Түүний өмгөөлөгч “Тед бол хорон муугийн тодорхойлолт” гэж хэлсэн байдаг ажээ.
Тэр Вермонт мужийн Берлингтонд ганц бие эмэгтэйн хүүхэд болж төрсөн. 19 настай эх Луиза Коуэлл хүүгээ дөрвөн нас хүртэл тарчигхан байранд амьдраад америкийн нөгөө тал дахь Сиэтлд очиж амьдарсан. Энд тэрээр Жонни Бандитай гэрлэж дахиад дөрвөн хүүхэдтэй болсон байдаг. Тед энд дунд сургуульд сурч хөнгөн атлетикийн багт хичээллэж. Дараа нь Вашингтонд их сургуульд хуулийн ангийн оюутан болсон байна. Тэр энэ үеэс л харгис тоглоомоор нааддаг болж эхэлж. Хэд хэдэн сургууль дамжиж байгаа сургуулиа хаяж Бүгд найрамдахчуудын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж. 1969 онд Филадельфид очихдоо л тэр энэ том гүрэнд гэмт хэрэг хийсэн ч баригдалгүй явж болох юм гэдэг санаа төрсөн гэнэ.
1971 онд Сиэтлд эргэн ирж хүчирхийллийн золиос бологсдод туслах төвд зөвлөхөөр ажилласан байна. Түүнтэй хамт ажиллаж байсан нийгэм судлаач, америк дахь эрүүгийн түүхийн тухай хэд хэдэн ном бичсэн Энн Рултай хамт ажиллаж байсан байна. Тэрээр Бандийн хэргийн талаар хожим нь “Хүмүүс надаас Тедийн тухай асуухад би энэ бол Сиэтлийг хамгийн сайн мэддэг хүн гэдэг байлаа. Тэр улстөр сонирхдог, хүнийг өөртөө татаж чаддаг сайхан залуу байсан. Бид хоёр сайхан харьцаатай, түүнийг би ийм аймшигт маньяк алуурчин гэж хэлж чадахгүй. Ёстой тэгэж санаанд бууж байгаагүй. Хамгийн сүүлд цаазлуулахын нь өмнө харахдаа “Ийм хүнд итгэж болно гэж үү” гэж бодогдож байсан. Банди Сиэтлд ажиллаж байхдаа “Хүчирхийллийн тухай брошюр бичиж тэндээ “Хүчирхийлэгчдийн олонхи нь тийм ч өвчтэй хүмүүс байдаггүй юм. Тэд өөрийн хүсэл зоригийг бусдад тулган хүлээлгэж болно гэж итгэсэн хүмүүс байдаг” гэж бичиж байжээ.
Тэр анх 1974 онд 28 настайдаа хуулийн ангийн оюутан Линда Энн Хили гэдэг 20 настай бүсгүйг алсан. Нэгдүгээр сарын 31-ний өглөө тэр бүсгүй орон нутгийн радиостанцаар цанын баазын тухай мэдээлэл бэлтгэх байж. Цаг нь болчихоод алга байхаар нь нийтийн байрны хөрш нь өрөөнд нь ороход бүсгүй хэдийнээ амьсгал хураасан байж. Дэрэн дээр нь нил цус. Үүнээс зургаан долоо хоногийн дараа гуравдугаар сард Донна Мэнсон байрнаасаа гараад хотын захад болох оюутны концертод очихоор яваад сураггүй болсон. Нэг сарын дараа 18 настай Сьюзен Ренкорт бүсгүй их сургуулиас кино театр орохоор яваад бас алга болов.
Ингээд л жагсаалт үргэлжилж эхлэх нь тэр. Тавдугаар сарын 6-нд 22 настай Роберт Паркс, зургадугаар сарын 6-нд Бренда Болл, зургадугаар сарын 16-нд Жиоржина Хокинс нар алга болов. Олон мянган хүний дунд Сиэтлийн орчим дахь нуурын эрэг дээр Жанис Орр гэдэг бүсгүй рүү гараа сойсон нэгэн залуу дөхөж очоод, машин дээр завиа ачихад минь туслаач гэж гуйж. 23 настай бүсгүй ч хувцас, дугуйгаа аваад түүнтэй хамт машин руу нь очсон байна. Ингээд л тэр бүсгүй Тедийн долоо дах золиос болох нь тэр. Ердөө тэр өдрөө л Денайс Нэсланд гэдэг бүсгүй нийтийн бие засах газар орохоор яваад алга боллоо. Сарын дараа Жанис, Денайс хоёрын цогцосыг модон дотроос олсон. Тэднийг хүчирхийлж, нүцгэлэн хаясан байж. Тэр өдөр гараа сойсон эелдэг залуу арваад бүсгүйтэй ярилцахыг оролдсон, тэр бүгдэд нь л “Сайн уу, намайг Тед гэдэг” гэж байсныг тогтоожээ. Энэ мэтээр олон эмэгтэйн аминд хүрсэн түүнийг шүүж байхад тэр өөрийг нь дэмжсэн, гэрлэх санал тавьсан бүсгүйчүүдээс олон арван захидал авдаг байсан гэхэд итгэмгүй. Тэгээд ч ийм царайлаг, боловсон залуу ийм аймшигт гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэн итгэх билээ. Аймшигт аллагууд, хохирогчдын нэрсийн жагсаалтыг эцэст нь тэр хүлээн зөвшөөрч “би энэ бүхнийг хийсэн” гэсэн юм. Гэхдээ цагдаагийнхан үүнээс ч олон хүний амь нас хөнөөсөн байх гэж үздэг ажээ. Тэд Бандийг 1989 оны хоёрдугаар сард Гейнсвиллийн шоронд цаазаар авчээ.
Эх сурвалж: Tuuh.mn