Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурлын гэрэл зургууд
2018/11/23
13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлсэн юм. Шүүх хурал одоогоор түр завсарлаад байна.
Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрсөн онд гараад өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байгаа билээ. Гэмт этгээдүүд болох М.Амарболд, Б.Жавхлан нарыг шүүх хурал нэг удаа мөрдөн байцаалтад буцаж, нэг удаа шүүх хурал нь хойшилсон.
Энэ даваа гарагт болох байсан шүүх хуралд нэг шүүгдэгчийнх нь өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй бөгөөд хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Хурлыг зориуд хойшлуулж хуурамч эмнэлгийн акт авчирсан өмгөөлөгчид шүүхээс мөнгөн торгууль оногдуулсан.
Талийгаач охины ар гэрийнхэн болон өмгөөлөгчид "Өнөөдөр хурал хойшлохгүй байх. Хүний нялх үрийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд зохих ялыг шүүхээс онооно гэдэгт итгэж байна" гэжээ.
Шүүр хурлын гадаа цагдаа нар хамгаалалтанд гарсан бөгөөд хэд хэдэн иргэний хөдөлгөөн, энгийн иргэд шүүх хурлыг үнэн зөв шийдвэр гаргахыг шаардан тайван жагсаал хийж байгаа аж.
зочин · 2018/11/27
монголын шүүхэд баярлаа бас өмгөөлөгч нар үнэхээр сэтгэлээсээ ажиллаа
Zochin · 2018/11/23
Gemshij baigaa ch tsaraigvi iish tiish harj suuh yum yugi ni shvvdeg yum svgnvvdiig deed yal og
fww · 2018/11/23
ewii ewii ene aawiig haraad gol gogdoj bna.boldog bol bosch ochood alchmaar sanagdaj bgaa bhdaa
Иргэн · 2018/11/23
Аав нь өөрийн гараар ал
ЗОЧИН · 2018/11/23
ЭЛБЭГЭЭТЭЙ ХАМТАД НЬ БУУД.
Зочин · 2018/11/23
шүүгч нарын авилга авсан үгүй одоо л харагдана да
Mgl · 2018/11/23
Yug ni shvvdeg baina hvnii yosnoos gajuud muu baliar nowshnuud erthen vheesei... hairan saihan eejiin nyalh vriig alchaad