Энэ ертөнц сонин хачин юмаар дүүрэн. Нэгэн цагийн хамгийн аймшигт цааз бол толгойг нь авах байлаа. Хонь тахиаг хүнсэнд хэрэглэхдээ өнөө ч хүртэл толгойг нь л цавчдаг хэвээр. Харин толгойгоо авхуулчихаад амьдардаг, тэгэх тэгэхдээ хоёр жил амьд байна гэвэл та итгэх үү.

Энэ бол Майк нэртэй тахианы түүх. 1945 онд америкийн Олсеновын гэр бүл оройн хоолондоо тахиа шарж идэх болж. Тoм хүү Олсеноо гараад тахиа алаад ир гэсэнд тэр гараад нэг тахиа барьж тэр дор нь л толгойг нь тас цавчих нь тэр. Хамгийн хачирхалтай нь шувуу үхсэнгүй, зүгээр л яваад байх нь тэр. Ингээд л түүнийг хэр удаан амьдрахыг нь үзэхээр шийдэцгээж. Тэр бас өгсөн тариаг толгой байсан газрынхаа тэрүүхэн хэсгээр иддэг байжээ. 


Удалгүй тахиаг Юта хотын их сургуульд шинжлүүлэхээр өгсөн байна. Эмч нар хоолойн хэсэгт венийн судас нэг их байгаагүй болохоор цус алдаж үхээгүй, харин толгойг нь цавчихад тархины нэгээхэн хэсэг үлдсэн тул тэр нь тахиаг рефлексээрээ удирдаад байгаа гэж тайлбарлажээ.

Ингээд тахиа хоёр жил амьдарсан байна. Олсен толгойгүй тахиагаар бизнес хийж америкийн хотуудаар явж, тахиагаа 25 центээр үзүүлэн багагүй орлого олдог болсон гэнэ. Тахиагаа 1000 доллараар даатгуулжээ.

Майк тахиа хоёр жил амьдраад Финикс хотын нэг зочид буудалд ээлжит үзүүлбэрийнхээ үеэр нас баржээ. Харин эзэн нь түүнийг үхсэн гэдгийг нууж, дахин хоёр жил тоглолтоор явсан гэдэг.