Ц.Элбэгдорж: "Бүх насаар нь хорих... Ийм шийтгэлд уучлал хэрэггүй"
2018/11/26
13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийн хэргийг хэлэлцэж шүүхийн тогтоолыг танилцуулсан.
Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, амийг нь хохироосон М.Амарболд, Б.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял оноож, сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон билээ. Мөн шүүх хурлын явцад гарсан зардал болох 8 сая 400 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргасан.
Харин яллагдагч тал уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 14 хоногийн дотор давж заалдах эрх нь нээлттэй байгаа ажээ.
Энэ тухай МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийнхүү жиргэжээ. "Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ой болж байна. Монголын шүүх хүний эрхийг хамгаалсан, хуулийг дээдэлсэн шударга шийдвэр гаргаж байна. Бүх насаар нь хорих. Ийм шийтгэлд уучлал хэрэггүй" гэжээ.
d · 2018/11/26
udahgvi chamaig shvvne