“Анхаар дотор чимээгүй” МУСК маргааш нээлтээ хийнэ
2014/02/12
Кино урлагийн дээд сургуулийг 2008 онд МУГЖ Б.Жараглсайхан багшийн удирдлаганд төгссөн нэг ангийн залуус “АNT ENTERTAINMENT"-ийг байгуулан мэргэжийнхээ төлөө үнэнчээр ажиллаж эхэлцгээжээ. Тэрээр “Сrystal optic studio”-той хамтран “Анхаар Дотор Чимээгүй” хэмээх уран сайханы бүрэн хэмжээний киног эхлүүлсэн бөгөөд, төлөвлөгөө ёсоор гурван сарын дотор киног хийж дуусгах зорилготой байсан ч анхны зураг авалтаа эхлүүлсэн 2011 оны 8 сараас хойш тэд гурван жилийг ардаа орхиж, эдүгээ 2014 оны 2 сарын 14 нд буюу маргааш "Тэнгис" кино театрд 16:00 цагаас албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
Монголын кино урлагийн түүхэнд анх удаагаа буюу, киноны уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг үзэгчдэд үзүүлэхээр зорьсон тус киноны Найруулагч, Зураглаачаар Н. Отгонбаяр ажилласан бол Зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат, Хөгжимийн зохиолчоор П. Гэрэлтод, Зураачаар Б.Сүхтогоо, Дууны найруулагчаар М.Өлзий орших, Туслах найруулагчаар Л. Сумьяабазар, Нүүр будагчаар Л.Цэрэндулам, Э.Оргилмаа нар ажиллажээ. Түүнчлэн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин М.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Батхүү, жүжигчин Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын авъяаслаг уран бүтээлчид тогложээ.
Киноны нэр танд учир битүүлэг санагдаж мэдэх юм тэгвэл таньд туслахад Киноны нэр болсон “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ”... гэдэг үг бол кино найруулагчийн команд бөгөөд зураг авалтын талбайд Мотор гэж төгсөгснөөр зураг авалт эхэлдэг номтой ажээ. Ийнхүү гурван сар биш гурван жил хийгдэж дууссан шалтгааныг кино багийнхан нуухыг хүсээгүй бөгөөд тэдэнд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байжээ. Гэсэн ч хийж бүтээх хүслээр нэгдсэн залуус зорилгодоо хүрч ийнхүү киногоо дуусгаж нээлтийн хийх гэж буй юм. Ингээд эрхэм үзэгчид, кино сонирхогч та бүхнийг киноны уран бүтээлчдийн өөрсдийнх нь амьдралын бодит байдлыг үзүүлэх “Анхаар дотор чимээгүй“ уран сайханы киноны албан ёсны нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn