Ам.долларын ханш 2,600 төгрөгийг давлаа
2018/11/29
Өнөөдөр Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш 2,605.84 төгрөгтэй тэнцэж байна. Өдөр бүр түүхэн ханш тогтоож буй ам.долларын ханш чухам хаана хүрч тогтворжихыг таах аргагүй юм.
Монголбанк ердөө наймхан сарын өмнө "Гадаад эрэлт хүлээлтээс сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж байна" гээд бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж 10 хувь болгож байсан билээ.
Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ эргэж нэг хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа "Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байна.
АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна" гэж тайлбарлалаа.
Үүнээс үзвэл манай улсын эдийн засаг түүхий эдийн үнээс гадна БНХАУ-ын баримталж байгаа бодлогоос маш эмзэг хамааралтай, богино хугацаанд асар их хэмжээний өөрчлөлт гарах боломжтой байгааг улам баталсаар байна.
Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн, валютын нөөц гурав орчим тэрбум долларт хүрсэн ч ийнхүү төгрөгийн ханш эрчимтэй суларсаар...