Архангай аймгийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар боллоо
2018/11/29
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар Монгол улсын Эрүүгийн хууль, Авилгын тухай хууль, МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн болзошгүй үндэслэлээр АТГ-т шалгагдахаар болжээ.
Учир нь ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр 2018 оны 04-р сарын 18-ны өдөр Архангай аймгийн ИТХ-ын хуралдааны А/369 тоот тогтоол гаргаж, Цэнхэр сумын нутагт орших “Шоронгийн ам” нэртэй газраас 5 га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатайгаар авч, дүгнэлт гаргуулахаар тусгасан байна.
Энэхүү тогтоолыг Б.Өсөхбаяр ямар нэг хуралдааны шийдвэргүйгээр, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байна.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 24-ны өдрийн 151-р тогтоолоор бол эхлээд Аймгийн засаг дарга тухайн газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах саналаа ИТХ-д хүргүүлэх ёстой. Уг саналыг аймгийн ИТХ хэлэлцээд шийдвэрээ ажлын 5 хоногт багтаан гаргах юм.
Гэтэл дээрх тогтоол гарахаас өмнө Архангай аймгийн ИТХ хамгийн сүүлд 2018 оны 03-р сарын 16-нд хуралджээ. Хурлаар орон нутгийн төслийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг батлах тухай, аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай болон аймгийн сүлд тэмдэг, далбааны загварыг батлах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцээд тогтоол гаргасан. Харин Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багт орших “Шоронгийн ам” хэмээх газраас 5 га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулах асуудлыг огт хөндөж ярилцаагүй байна.
Түүнчлэн, аймгийн засаг дарга Ц.Мөнхнасангаас ИТХ-д бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд газар авахаар ирүүлсэн санал, ямар нэг баримт бичиг олдохгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч тэрбээр Б.Өсөхбаяр даргын дээрх тогтоол дээр үндэслээд 2018 оны 04-р сарын 19-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар уламжилжээ. Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 04-р сарын 25-ны өдрийн 7/3120 дугаартай албан бичгээр аймгийн засаг дарга Ц.Мөнхнасанд дүгнэлтийг хүргүүлснээр “Шоронгийн ам” нэртэй газарт 5 жилийн хугацаатай бичил уурхай эрхлэх лицензийг “Тунгалаг Тамир - Ар” нөхөрлөлд эзэмшүүлжээ.
Ингээд Архангай аймгийн зарим иргэн засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах”, “Хахууль авах гэмт хэргүүд” -ийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр дээрх албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр АТГ-т гомдол, саналаа хүргүүлжээ.
Зочин · 2019/02/28
Энэ хоёрыг хусах цаг болсон аймгийг хөл толгойгүй болгосон цадахгүй хоёр гахай Нэргүй гээд Архангай аймгийн Миеэ байна тэдний сүлжээг тас цохих хэрэгтэй Хүрэлсүхээ
Зочин · 2018/12/30
Аймгийн дарга нар идэж уухаас өөр зүйл юуч хийхгүй өөрсдийгөөл баяжуулж байна даа
Зочин · 2018/12/30
АТГ ажилаа олигтой хийгээчээ хэрэгтэнээ илрүүлээчээ
зочин · 2018/11/30
Болормаа гэж балиар шуналтай 2 нүүртэй авгайг АТГ шалгаж шоронд нь хийгээч
Зочин · 2018/11/29
ter bolormaa gj huuheniig shrond hii ih mongo idsn
Зочин · 2018/11/29
тэр Засаг даргын орлогч БОЛОРМАА бол төрийн албыг худалдаж идэж маш баяжиж үхэж байгаа хүн дээ
Зочин · 2018/11/29
цаашаа маш их юм байгаа даа бас Болормаа гээд архангай аймгийн засаг даргын орлогч түүний төрсөн ах түмээ энэ тэр гээд 3-4 хүн бол архангайг үнэн самарч байгаа хүмүүс дээ
Зочин · 2018/11/29
Яана даа. Энэ хэдэн муу дарга нар ч нутаг орны минь нэрийг унагаж дууслаа.